ХӨГЖЛИЙН УЛС ТӨР БА ТҮҮНИЙ АРГА ЗҮЙ

Authors

  • О.Мөнхжаргал МУИС, ШУС, Нийгмийн Ухааны Салбар, Улс төр судлалын тэнхимийн багш
  • Ж.ТӨРТОГТОХ МУИС, ШУС, Нийгмийн Ухааны салбар, Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, профессор, Ардчилал судлалын төвийн захирал

Keywords:

хөгжил, тоглоомын дүрэм, институци, улс төрийн зохицол

Abstract

Улс төрийг голдуу төр, засгийн албан үйл ажиллагаа, институциудтэй холбон олон янзаар тодорхойлж ирсэн уламжлалт үзэл өөрчлөгдөж байна (Мур, 2002). Улс төр бол хүмүүсийн хамтын бүхий л хэлбэрт нөөцийг ашиглах, бий болгох, хуваарилах шийдвэрүүдтэй холбоотойгоор албан болон албан бус, нийтийн болон хувийн харилцаагаар дамжин явагддаг зайлшгүй үйл явц (эсвэл үйл явцуудын бүрдэл) юм. Улс төрийг ингэж өргөн хүрээгээр авч үзэх нь хөгжиж буй орнуудад нийтлэг тохиолддог албан болон албан бус институциудын харилцан үйлчлэл, эрх мэдлийн албан болон албан бус эх үүсвэр, хэлбэрүүдийг илрүүлэн судлах бололцоо олгодог. Түүнчлэн улс төрийг хүний хамтын үйл ажиллагааны бүх түвшинд авч үзсэнээр улс төрийн үйл явцын шинжилгээг зөвхөн үндэсний хэмжээнд гэлгүй орон нутгийн түвшинд, мөн нөөцийн ашиглалт, хуваарилалт голлон явагдаж байдаг боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн зэрэг салбарууд болон аж ахуйн нэгж, үйлдвэр, сургууль зэрэг байгууллагуудын түвшинд хийх боломжтой юм. Улс төр нь нэг талаас улс төрийн "тоглоомын" дүрмүүд, нөгөө талаас тэдгээр дүрмүүдийн дагуух "тоглолт" гэсэн хоорондоо ялгаатай атлаа уялдаатай хоёр түвшинд тодорхойлогдох ба хөгжлийн улс төр нь эдгээрт үндэслэгдсэн улс төрийн ээдрээтэй, онцгой нөхцөлүүдийг буюу хөгжлийг дэмжигч эсвэл саатуулагч эрх мэдэл, хүчин зүйлс, тэдгээрийг хамарсан үйл явцын динамикийг авч үздэг. Эдгээр нь тухайн улсын улс төрийн нөхцөл байдал, тогтцоос хамаардаг тул түүнийг илрүүлэх, ерөнхий хэв шинжийг тодорхойлох замаар үр дүнг баримжаалах, динамикийг шинжлэхэд улс төрийн зохицлын шинжилгээ нь арга зүйн хувьд чухал ач холбогдолтой юм.

Downloads

Download data is not yet available.

Author Biography

Ж.ТӨРТОГТОХ, МУИС, ШУС, Нийгмийн Ухааны салбар, Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, профессор, Ардчилал судлалын төвийн захирал

TURTOGTOKH JANAR (Ph.D. from National University of Mongolia, 2002) is Chairman and Professor of Department of Political Science, National University of Mongolia. Editor-in-Chief, Contemporary Political Society (NUM Publications), Editor, Asian Journal of Comparative Politics (SAGE Publications), Member, the Executive Committee of the Asian Consortium for Political Research. He is also former visiting research fellow, Seoul National University, Korea, visiting professor, Le Havre University, France, University of Turku, Finland. His research interests are Mongolian politics, comparative social and political institutions, and political changes in East Asia. His latest publications include: Mongolia’s Local and Regional Policy, Ulaanbaatar: Konrad Adenauer Stiftung, 2017; The Development of Political Science in Mongolia: Initiatives and Challenges in Asian Journal of Comparative Politics Vol. I(2), 2016, SAGE Publications; The Process of Globalization and National Consciousness in Mongolia in Science and World, № 5 (33), Vol. III, 2016, Publishing House «Scientific survey»; Challenges for Political Development in Mongolia: Political Party System, Political Culture and Corruption in Public Administration & Regional Studies, No.1 (17), 2016, Galati University Press; Development Tendency of Social and Political Relations between Mongolia and Korea (ed.), Ulaanbaatar: Udam Soyol, 2013. He can be contacted at: turtogtokh@yahoo.com, turo@num.edu.mn

Downloads

Published

2023-02-26

How to Cite

О.Мөнхжаргал, & Ж.ТӨРТОГТОХ. (2023). ХӨГЖЛИЙН УЛС ТӨР БА ТҮҮНИЙ АРГА ЗҮЙ. Politology, 20(570), 49–59. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/2546