УЛС ТӨРИЙН ХҮНИЙСЛИЙН ОНОЛ, АРГАЗҮЙН ХАНДЛАГУУД
Keywords:
Хүнийсэл, улс төрийн хүнийсэл, төр иргэний харилцааAbstract
Түүх, нийгэм, философи, нийгмийн сэтгэл судлал, улс төр судлал гээд нийгмийн ухааны салбарууд хүнийслийн талаар идэвхтэй судлах болсон нь 1980-аад оноос өрнөдийн орнуудад улс төрийн хүнийсэл хүчтэй ажиглагдаж эхэлсэнтэй холбоотой. Улс төр судлаачид уг асуудлын судалгааны ач холбогдол, энэ чиглэлээр дагнасан судалгаа хийх хэрэгцээ шаардлагын талаар ихээхэн анхаарал хандуулах болсон. Тус өгүүлэлд хүнийслийн ерөнхий ойлголт, нэр томьёоллууд, нийгмийн хөгжлийн явц дахь ойлголтын өөрчлөлтийг харуулах, улс төрийн хүнийслийн онол аргазүйн хандлага, судалгааны чиглэл, хэмжүүрүүдийн талаар тусгахыг зорьсон болно.