ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ХАНДЛАГА, АРГА ЗҮЙГ ХӨГЖЛИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАЛТАД ХЭРЭГЛЭХ НЬ

Authors

  • Т.Есүхэй МУИС, ШУС, Нийгмийн Ухааны Салбар, Улс төр судлалын тэнхимийн дадлагажигч багш

Keywords:

Хүний эрх, хөгжил, хөгжлийн бодлого, бодлогын үр дүн, үр нөлөө, арга хэмжээ, хэрэгцээнд суурилсан хандлага, хандивт суурилсан хандлага, хүний эрхэд суурилсан хандлага

Abstract

Хурдацтай хөгжиж буй дэлхийн олон орнууд хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах тусгайлсан арга зүй, хандлагыг нэвтрүүлэн түүнийгээ улам хөгжүүлж төрийн бодлого төлөвлөлтдөө ашиглаж байна. Цаашид хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад анхаарах асуудлуудыг судлах нь Монгол улсын хөгжлийг зураглан, хөгжлийн үйл явцыг удирдах боломжийг нээж өгөх юм. Бодлогын баримт бичиг нь нийгэмд хэрэгжиж буй арга хэмжээнүүдийг залж чиглүүлдгийн хувьд ямар агуулгаар хэрхэн бичигдсэнээс хамаарч засгийн газар өөрт буй хүний нөөц, санхүүгийн нөөцөө зарцуулдаг билээ. Тиймээс төрийн үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай нэн тэргүүний алхам бол бодлогын баримт бичиг боловсруулах арга зүйдээ шинэчлэлт хийж, нийгэмд тулгамдаж буй хэрэгцээ шаардлагаа зөв үнэлж, бодлогын баримт бичгээ чанартай боловсруулах шаардлагатай билээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-26

How to Cite

Т.Есүхэй. (2023). ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ХАНДЛАГА, АРГА ЗҮЙГ ХӨГЖЛИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАЛТАД ХЭРЭГЛЭХ НЬ. Politology, 19(558), 226–235. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/2534