2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН ҮЙЛ ЯВЦ, ҮР ДҮН
Keywords:
ардчилал, ардчилсан сонгууль, сонгуулийн байгууллага, сонгуулийн зарчим, нам, сонгогчдын оролцоо, УИХ-ын сонгууль.Abstract
Ардчиллын үнэт зүйлсэд тогтмол, чөлөөт шударга сонгууль, олон ургальч үзэл, улс төрийн хүлээцтэй байдал, олон намын тогтолцоо, хүчтэй иргэний нийгэм, иргэдийн оролцоо, хүний эрх, тэгш эрх, тайлагнах ёс, нийтэд ил тод байх, эдийн засгийн эрх чөлөө, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэхэд хяналт тавих, хуульд захирагдах зэрэг олон асуудлуудыг багтааж авч үздэг. Эдгээрээс харахад олон намын тогтолцоо, олон ургальч үзэл нь ардчилсан тогтолцоотой улс орнуудад заавал байх ёстой.Монгол улсад болж өнгөрсөн УИХ-ын 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020 оны нийт 8 удаагийн сонгууль нь зохион байгуулагдсан цаг үеийн өвөрмөц онцлог, эдийн засгийн байдал, намын болон төрийн бодлого шийдвэр, нийгмийн цаг үеийн уур амьсгал, сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хуулийн өөрчлөлт зэргээс хамаарч өөр өөрийн өвөрмөц онцлогуудтай байсан. Энэ өгүүллийн хүрээнд 2020 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулсан үйл явц, түүний үр дүн, цаашид анхаарах асуудлуудын талаар авч үзнэ.