АРАБЫН УЛС ТӨРИЙН СЭТГЭЛГЭЭ

Authors

  • А. ЖАМБАЛ ШУА-ийн Философи, Эрхийн Хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан

Abstract

(Arab Political Thought- Арабская Политическая мысль)- өөрсдийгөө <<аль-араб>>- <<даянч, аглаг суугч>>(оросоор- пустынник) гэж нэрлэдэг семит угсааны арабуудын дундад зууны үеийн соёл, иргэншил, төрт ёсны түүхэн явцад үүсэн боловсорч уламжлагдсан улс төрийн үзэл санаа, номлол, шашны улс төрийн сургаалын цогц нийлбэрийг нэрлэж илэрхийлсэн ойлголт. Арабын улс төрийн сэтгэлгээ, арабын философи, эсвэл арабын соёл гэсэн ойлголтын утга агуулга болзмол, харьцангуй бөгөөд учир нь тэдгээр сэтгэлгээ, соёлыг зөвхөн арабууд төдийгүй Дундад зуунд Арабын Халифат гүрний ноёрхол дор оршиж байсан бусад улс орны ард түмнүүд ч хамтран бүтээлцэж чухал хувь нэмэр оруулжээ. Арабын философи, улс төрийн сэтгэлгээний бүтээлүүд нэгдмэл араб хэлээр бичигдсэн тул тэдгээрийг заримдаа араб хэлээрх философи, араб хэлээрх нийгэм-улс төрийн сургаал гэж нэрлэдэг.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-25

How to Cite

А. ЖАМБАЛ. (2023). АРАБЫН УЛС ТӨРИЙН СЭТГЭЛГЭЭ. Politology, 16(489), 215–220. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/2489