ИСЛАМЫН УЛС ТӨРИЙН СЭТГЭЛГЭЭ
Abstract
(Islamic Political Thought – Исламская политическая мысль) ислам шашны тулгуур ном судрууд болон эл шашны сэтгэгч мэргэдийн бүтээлд томъёологдон боловсорсон улс төрийн үзэл санаа, үзэл баримтлал, номлол, сургаалын цогц нийлбэрийг ерөнхийд нь нэгтгэж нэрлэсэн ойлголт болно. Тус сэтгэлгээний үүсэл хөгжил нийтийн он тооллын VII зуунд үүсэж бий болсон ислам шашин, түүний тулгуур хөлгөн судар болох Коран, Кораны тайлбар (тафсир), Сунна ба Хадисууд, түүнчлэн шашны сэтгэгч, эрдэм номтой зүтгэлтэнүүдийн зохиол бүтээлд тусгалаа олжээ. Ислам шашны улс төрийн сургаал номлолын тулгуур үзэл санаа, үндэс Коран сударт томъёологджээ