АРДЧИЛАЛ БА БОЛОВСРОЛЫН ХАРИЛЦАН ХАМААРЛЫН АСУУДАЛ

Authors

  • С.Базарпүрэв МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн профессор
  • Б.Насанбат МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн докторант

Keywords:

Ардчилал,боловсрол, боловсролыг ардчилах, ардчиллыг хөгжүүлэх

Abstract

“Ардчилал” хэмээх энэхүү ойлголтыг улс төр, философи, эрх зүй, ёс зүйн гээд олон талаас нь тайлбарлаж болно. Энэ удаад бид уг ойлголтыг боловсролын үйл ажиллагаанд хамааруулан тайлбарлахыг зорьж байна. Үүний тулд прагматизм, тэр дундаа Ж.Дьюигийн үзэл санаа, арга зүйг удирдлага болгов. Ж.Дьюи бол ардчилал ба боловсролын харилцан хамаарлыг анхлан тайлбарласан сэтгэгчийн нэг бөгөөд боловсролыг ардчилах,боловсрол дахь ардчиллын үүрэг, ач холбогдлын талаар өгүүлсэн олон бүтээл бичиж үлдээсэн судлаач юм.Тэрээр өөрөө өөртөө бүрэн найдаж, өөрийгөө авч явж чаддаг, үүрэг хариуцлага хүлээж чаддаг, эрх чөлөөтэй, нийгмийн идэвхтэй гишүүн хэрэгтэй юу? үгүй юу? хэмээх асуултыг ардчилал, боловсролын аль алинтай нь холбогдох асуулт мөн тул судлаачид үүнийг анхаарах хэрэгтэй хэмээн үзжээ. Түүний тайлбараар ийм иргэн хүн нь нийгэмд хэрэгтэй тул тэдгээрийг өөрт нь бүрэн итгэл хүлээлгэж, өөрийнх нь бие даасан байдлыг хүндэтгэж, тохирсон үүрэг, хариуцлага оноож, оюун санааны болон үйлдлийн эрх чөлөө олгосон сургалтын үйл ажиллагаагаар бий болгож чадна гэж үзжээ. Эндээс л боловсрол ба ардчиллын харилцан хамаарал эхэлдэг. Энэ утгаар ардчилал ба боловсролын харилцан хамаарлын асуудал нь орчин үед сургуулийг байр тоног төхөөрөмжөөр хангах, багшаар хангах, мөнгө санхүүгээр дэмжих тухай асуудлуудаас дутахааргүй үнэ цэнэтэй.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-25

How to Cite

С.Базарпүрэв, & Б.Насанбат. (2023). АРДЧИЛАЛ БА БОЛОВСРОЛЫН ХАРИЛЦАН ХАМААРЛЫН АСУУДАЛ. Politology, 16(489), 135–142. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/2481