“ХЯТАД, МОНГОЛ, ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР”-ЫН НӨХЦӨЛ БАЙДАЛД ХЯТАД МОНГОЛ ХАМТРАН ЭЛСЭН ШУУРГААС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ АНХНЫ ШИНЖИЛГЭЭ
Keywords:
Гурван улсын эдийн засгийн коридор, элсэн шуурга, Хятад Монгол хамтран тэмцэхAbstract
“Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор” байгуулах урьтал бол сайн сайхан экологийн орчин шаарддаг. 2015 онд Хятад, Монгол, Орос гурван улсын тэргүүний баталсан “Хятад, Монгол, Орос гурван талын хамтын ажиллагааны дунд хугацааны чиглэлийн график” болон 2016 онд байгуулсан “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын төлөвлөгөөний хөтөлбөр”-т цөм экологи байгаль орчныг хамгаалах талын хамтын ажиллагааы агуулгыг тодорхой заасан билээ. Урт хугацааны турш, элсэн шуурга нь Хятад, Монгол болон холбогдох улс орнуудад байнга шуурч, тэдгээр газруудын зам харилцаа зэрэг дэд бүтцийг ноцтой эвдэн сүйтгэж, эдийн засаг нийгмийн тогвортой хөгжилд харшилж байгаа бөгөөд элсэн шуургын хор хөнөөл нь Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын урагштай хөгжихөд сөргөөр нөлөөлөх нь зайлшгүй билээ. Хятадад жил бүр хор хөнөөл учруулж байсан элсэн шуургын хагасаас дээш хувь нь хилийн чанадаас илрэлтэй бөгөөд голдуу Монгол улсаас ирдэг гэснийг судалгаа харуулжээ. Иймээс “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын сайн сайхан нөхцөл байдалд, Хятад, Монгол хоёр улс Орос болон олон улсын нийгэмтэй хамтран элсэн шуургатай тэмцэж, элсэн шуургын хор хөнөөлийг үндсээр нь устгах буюу бууруулах нь гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад алс хэтийн стратегийн ач холбогдол өгөх болно.