АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГЫН ШИНЖИЛГЭЭ
Keywords:
Аялал жуулчлал,аялал жуулчлалын бодлого, тогтвортой байдал, хөгжлийн үл үзэгдэгч хөдөлгөгч хүчинAbstract
Дэлхийн аялал жуулчлалын хөгжил нь 1960-аад оноос эхлэлтэй хэмээн эх сурвалжууд дурдаж байна. Хагас зуун жилийн турш хурдацтай хөгжиж ирсэний дараа аялал жуулчлал дэлхийн хамгийн том “Аж үйлдвэр” болжээ. Тиймээс дэлхийн улс орнууд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийг зорьж байна. Даяаршиж буй өнөө үед аялал жуулчлал ньхөгжлийн түүчээ нь болж чаддаг, хамгийн энх тайванч, аливаа бүхнээ бусадтай хуваалцдаг гайхамшигтай салбархэмээн илэрхийлэгдсээр байна. Өнөөдөр нийгэм өөрөө аялал жуулчлалын хүчирхэг эрэлтийг бий болгож, өндөр хөгжилтэй орны иргэд өөрсдийн хэвшмэл ахуйгаас өвөрмөц соёл, иргэншил, онгон дагшин байгалийг зорин очихыг эрэлхийлдэг болжээ. Энэхүү хандлага нь аялал жуулчлалын зах зээлд өөрийн өвөрмөц дүр төрхөөр оролцох давуу боломжийг улс орнуудад олгож байна. Энэхүү салбарын бий болгодог эдийн засгийн өсөлт, ажлын байр, хөгжлийн боломжуудыг дагаад тогтвортой байдал гэдэг үүрэг хариуцлага ирдэг.