МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: ХЭРЭГЖИЛТ, БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛД
Keywords:
Ардчилал, ардчилсан сонгууль, сонгуулийн байгууллага, сонгуулийн зарчим, нам, сонгогчдын оролцоо, УИХ-ын сонгуульAbstract
Энэ өгүүллийн хүрээнд өмнө нь хэрэгжиж байсан Сонгуулийн тухай багц хууль болон 2019 оны 12-р сарын 20-нд батлан гаргасан УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийн тус тусдаа хуулийн зүйл заалтуудыг нэг бүрчлэн бүгдийг багтаах боломжгүй. Иймд Монгол улсад мөрдөгдөж ирсэн сонгуулийн хуулийн зарим өөрчлөлт, түүний хэрэгжилт, үр дагавар, УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн зарим зүйл заалтын ялгаа, сонгуулийн хуулийг боловсронгуй болгох зүй ёсны шаардлага зэргийн талаар авч үзэв. Өмнө нь мөрдөгдөж байсан Сонгуулийн тухай хуулийг 2019 онд шинээр баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалтын ялгааг гаргахдаа улс төрийн намтай холбоотой зохицуулалтын зарим хэсгийг харьцуулж, ялгаатай талуудыг гаргаж ирэхийг зорьсон болно.