ТӨРИЙН ЗҮТГЭЛТНИЙ СУДАЛГААНЫ АСУУДАЛД
Keywords:
Уламжлал, бихевиоризм, арга барил, шийдвэр, тулх эрхэмсэг шинжAbstract
Төрийн зүтгэлтний асуудал бол хүний нийгэм дэх улс төр-сэтгэл зүйн шинж төлөвт түүхэн тодорхой үзэгдэл. Төрийн зүтгэлтэн нь нийгмийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагаар төрөн гардаг төдийгүй, тэдний үйл хэрэг тухайн нийгмийн хөгжлийн үр дагавар үнэт зүйл болон өвлөгдөж байдаг онцлогтой. Иймээс төрийн зүтгэлтний асуудлыг философийн шинжлэх ухааны үүднээс авч үзэхдээ ”бие хүний” категорт тулгуурлан төрийн зүтгэлтний дүр төрх бүрэлдэхэд нөлөөлөх нийгмийн хүчин талаас нь, улс төр судлалын шинжлэх ухааны хувьд төрийн зүтгэлтний имиж, имижийн бүрэлдэлтэнд улс төрийн нам, олон нийтийн сонгууль, хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн гүйцэтгэх талаас нь, түүхийн шинжлэх ухааны хувьд намтар зүйн хөрөг талаас нь үзэх зэргээр олон шинжлэх ухааны уулзварт авч үзэх нийлмэл асуудал болов уу?