ЭМЭГТЭЙ УЛС ТӨРЧИЙН ИМИЖ БҮРДҮҮЛЭЛТ
Abstract
Улс төрд эмэгтэй хүн орж байгаа нь өвөрмөц үйл явдал бус харин тэдний орох гэж байгаа улс төрийн үйл явц нь эмэгтэй хүний байгалаас заяасан өрөвч нигүүлсэнгүй сэтгэлээс маш өөр ертөнц юм. Улс төр - хүн төрөлхтөний аль ч үед эрчүүдийн хатуу ширүүн тэмцлийн талбар байсаар ирсэн. Улс төрд орохоор шийдсэн эмэгтэй хүн бүр уг хуулийг маш сайн ойлгох ёстой болдог. Өөрийн олон талын мэдлэг, ажил албаны дадлага туршлагадаа найдан улс төрд орж, амжилт олно хэмээн өөрийгөө дахин дахин боловсруулж суугаа эмэгтэйчүүдэд, “.Амжилт, алдар хүндийг залбирч эсвэл хөлсөө асгаруулж олж авдаг биш харин зохион бүтээдэг” /1/ тэр зарчим бодитойгоор тулгарч ирдэг. Гэтэл эмэгтэй улс төрчдийн олонхийн гаргадаг хамгийн том алдаа бол юм мэддэггүй ч юмуу, чадваргүйдээ биш, харин “юу ч хийдэггүйд” л байдаг байна. Эмэгтэйчүүд улс төрч болохын тулд, бусдаас ялгарахын тулд, давуу болохоо харуулахын тулд, улс төрийн намынхаа дотор нэр нөлөөтэй болохын тулд, олон түмэнд танигдахын тулд, сонгогчид саналаа өгдөг болохын тулд чухам юу юу хийж байна вэ? ямар арга технологийг ашиглан үүнийгээ хэрэгжүүлж ямар үр дүнд хүрэв? гэдэг эрэгтэй улс төрчидтэй харьцуулахад эрс өөр байсаар байна