СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО БА УЛС ТӨРИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ШҮТЭЛЦЭЭНИЙ АСУУДАЛД
Abstract
“Монгол орон ардчиллын замаар эргэлт буцалтгүй замнаж, улс төрийн тэмцлийн туршлага, улс төрийн соёлын хувьд Зүүн Европийн зарим орнуудаас ч илүүтэй болж, сонгогчид маань сонгууль өгч сурчээ” гэж бид бахархан ярих дуртай. Үүнийгээ бид нотолж, ардчилсан парламентын чөлөөт сонгуулиа 4 дэхь удаагаа явуулаад байна. Тэгвэл өнгөрсөн сонгуулиудаар юу болоод өнгөрчих вөө? Улс төрийн тогтолцоонд сонгуулуиуд юу авчирав аа? Өнөөгийн Монголын нийгмийн улс төрийн амьдралд өнгөрсөн сонгууль хэрхэн нөлөөлсөн бэ? Зэрэг олон асуултын хариулт дараагийн сонгууль ойртож байгаа энэ үед улс төр судлаачдад төдийгүй, сонгогч олон түмэнд сонирхолтой байгаа юм. Үүнд он дарааллаар нь хөөж хариулт өгөхийг оролдьё.