МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН СИСТЕМИЙН БҮРДЭЛЖИЛТ
Abstract
Монголын улс төрийн системийн түүхэн уламжлал бол Төв Азийн нутаг дэвсгэр дээр олон үеийн турш оршин сууж, хөдөлмөрлөн бүтээж ирсэн манай ард түмний эх түүхийн нэгэн тодорхой хэсэг бөгөөд монголчуудын оюуны соёлын төлөвшин боловсорч ирсэн түүхэн төлөв, залгамж холбоог илтгэн харуулна. Улс төрийн систем гэдэг бол төрөө байгуулж байгаа болон сэргээж байгаа улс орны түүхэн хөгжлийг илэрхийлэгч онцгой шинж болдог байна. Тэр нь нийгмийн ололт, хөгжлийн үзүүлэлт төдийгүй мөн төрийг хөгжүүлж хамгаалах, улс төрийн системийг төгөлдөржүүлэхэд чиглэсэн үзэл суртал, улс төр, ёс суртахууны тодорхой шалгууртай байдаг бололтой.