МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН СИСТЕМИЙН ӨӨРЧЛӨЛТ БА ЭЛИТҮҮД

Authors

  • Ч.Өлзийсайхан докторант, ахлах багш МУИС, НШУС, Улс төр судлалын тэнхим

Abstract

Улс төрийн систем нь тодорхой цаг үеүүдэд нийгэм бүхэлдээ хүлээн авч байгаа бодлого, чиг үүрэг, харилцааны хэлхээс юм. Улс төрийн системийн талаар Г.Алмонд, Дж.Пауэл, Д.Истон,Р.Даль гэх мэт олон эрдэмтэд өөрсдийн загварыг гаргаж түүний бүтэц, институтуудынх нь харилцан хамаарал, үүргээ гүйцэтгэх арга механизмыг тодорхойлж, харьцуулан судалж байсан билээ. Судлаачид улс төрийн системүүдийн ялгааг тайлбарлахдаа ардчилсан дэглэмүүдийг дарангуйлагч дэглэмүүдтэй, нэг намын системийг олон намын системтэй, парламентын системийг ерөнхийлөгчийнхтэй, тогтвортой засгийн газруудыг тогтворгүйтэй нь гэх мэтээр харьцуулан үзсэн байх нь элбэг. Харин улс төрийн тоталитари системээс ардчилсан системд шилжих шилжилт нь монголын нийгэм, улс төрийн амьдралд, түүний дотор улс төрийн элит давхаргад хэрхэн нөлөөлж байгааг судлах нь манай улс төр судлаачдын өмнө тавигдаж байгаа нэг томоохон асуудал болов уу гэж үзсэний үндсэн дээр үүнд өөрийн өчүүхэн ч болов хувь нэмрийг оруулах гэж энэхүү өгүүллийг бичиж байгаа билээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

Ч.Өлзийсайхан. (2023). МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН СИСТЕМИЙН ӨӨРЧЛӨЛТ БА ЭЛИТҮҮД. Politology, 3(281), 101–119. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/2441