МОНГОЛ ДАХЬ АВИЛГАЛЫН ТҮВШИНД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛС: БАРИМТ БИЧГИЙН БА ТООН СУДАЛГААНЫ АНАЛИЗ
Abstract
Энэхүү өгүүлэлд МУИС-ийн Орчин үеийн улс төрийн судалгааны төвөөс эрхлэн гүйцэтгэсэн “Авилгалыг дэмжигч болон хориглогч хүчин зүйлсийн судалгаа” төслийн хүрээнд хийгдсэн 1/ авилгалын талаарх баримт материалын контент, контекст анализ; 2/ 8 аймаг, нийслэлийн 6 дүүргийн төлөөлөл бүхий хот, хөдөөг хамарсан нийт 500 гаруй түүвэр бүхий анкетын судалгааны үр дүнг толилуулах болно. Баримт бичгийн контент-контекст анализын үр дүнд тулгуурлан авилгалд эерэгээр болон сөргөөр нөлөөлөгч хүчин зүйлсийн хэмжүүр гарган бүлэглэн авч үзсэн. Үүнийхээ үндсэн дээр асуулгын аргад түшиглэн нийт 500 гаруй анкетаар тоон судалгааг явууллаа. Түүвэр судалгааны дүнг тооцож гаргахдаа авилгалыг өөгшүүлэхэд болон хориглоход нөлөөлөх улс төр, эрх зүй, эдийн засаг, ёс суртахууны зэрэг хүчин зүйлсүүдийг хэд хэдэн дэд хүчин зүйлсээр тооцож гаргасан болно. Судалгааг 2006 оны YII-YIII сард хийж, судалгаанд оролцогсдын өгсөн мэдээллийг тоолж шалган, компьютерт шивж, статистикийн тоололтын боловсруулалтыг SPSS 11.5. программаар гүйцэтгэв.