МОНГОЛ ДАХЬ ОРЧИН ҮЕИЙН УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГАЛТ СУДАЛГААНЫ ЗАРИМ АСУУДАЛД

Authors

  • Ц.Ганболд доктор, тэргүүлэх профессор МУИС, НШУС, Улс төр судлалын тэнхмийн эрхлэгч

Abstract

Бид энэхүү өгүүлэлдээ 1990 оноос хойш монголд улс төрийн шинжлэх ухаан хэрхэн хөгжиж ирсэн, түүнийг их дээд сургуулиудад хэрхэн зааж байгаа талаар товч өгүүлэх болно. Тухайн улс оронд улс төрийн шинжлэх ухаан хэрхэн хөгжиж байгааг улс төр судлаачид янз бүрийн аспектаар авч үзсэн байх юм. Жишээлбэл: ОХУ дахь орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн тухай тэдний өөрсдийнх нь нэр хүнд бүхий судлаачид ярихдаа ОХУын үндэсний эрдэмтэд олон улсын улс төрийн шинжлэх ухааны дэлхийн 82 конгресст оролцсон 1955 оноос Оросын улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн шинэ үе-орчин үе эхэлсэн гэж үзсэн байна. Энэ тухай Полис сэтгүүлийн 2006 оны № 1-ээс үзэж болно. Украйн, Армен, Белорусс зэрэг пост коммунист орнуудад орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн тухай ярихдаа эрх зүйн орчин, институцийн хөгжил, боловсон хүчний шинэчлэл, агуулгын өөрчлөлт, гадаад харилцааны хөгжил, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээ гэх мэт чиглэлүүдээр авч үзсэн байх юм. Азийн орнуудад өөрийнхөө орон дахь улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн тухай өгүүлэхдээ улс улсдаа өөр өөр аспектаар авч үзсэн байх юм

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

Ц.Ганболд. (2023). МОНГОЛ ДАХЬ ОРЧИН ҮЕИЙН УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГАЛТ СУДАЛГААНЫ ЗАРИМ АСУУДАЛД. Politology, 3(281), 79–84. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/2438