УЛС ТӨРИЙН ФИЛОСОФИЙГ ТОЙМЛОХ НЬ
Abstract
Нийгэм бол бодит байдлын нэг харьцангуй том бөгөөд чухаг /нарийн нандин/ салбар мөн дотроо эдийн засаг, улс төр, социаль, оюун санааны гэсэн томоохон хэсэг буюу хүрээнүүдэд ангилагдаж, тэдгээрээс бүрэлдэн тогтож байдаг. Нийгмийн салбаруудын дотроос бид нар гагцхүү улс төрийн салбар, тухайлбал, улс төрийн сонирхож байна. Сонирхож буй сэдвийн судалгааны зорилгыг үнэн зөв томьёолохын тулд түүний обьектыг оновчтой тодотгох нь чухал юм. Үүний тулд асуудалд бүхэл бас хэсэг, систем ба элемент, тусгай ба ерөнхий, суурь ба давхарга, материаллаг ба оюун санааны 16 гэх мэт зүйлийн харьцааны үндсэн дээр онтологи ба гносеологийн арга зүйгээр хандахыг оролдоё.