Г.В.Ф. Гегелийн улс төрийн сургаал

Authors

  • А.Жамбал ШУА, ФСЭХ-гийн дэд захирал, хүрээлэнгийн профессор
  • Ж.Жаргал

Abstract

Германы агуу их гүн ухаантан, улс төрийн сэтгэгч Георг Вильгельм Фридрих Гегель (1770-1831) Штутгарт хотод санхүүгийн томоохон албан тушаалтны гэр бүлд төржээ. Тюбингений их сургуульд шашны онолын факультетийг төгссөн ба хожим нь Берлиний их сургуульд философийн тэнхимийг толгойлох болсон байна. Түүний үзэл санаа Францын хөрөнгөтний агуу их хувьсгалын нөлөөгөөр төлөвшжээ. Гегель улс төр, эрх зүйн асуудлыг амьдралынхаа бүтээн туурвих бүхий л шатанд чухалчлан авч үзжээ. Түүний улс төрийн ба эрх зүйн сургаал нь “Оюун санааны феноменологи” (1807), “Философийн шинжлэх ухааны нэвтэрхий толь” (1821), “Түүхийн философийн лекцүүд”, ялангуяа “Эрх зүйн философи”(1821) хэмээх томоохон зохиолуудад тусчээ. Гегелийн эрх зүйн философи ба улс төрийн сургаал бол дэлхий нийтийн хэмжээний улс төрийн ба эрх зүйн сэтгэлгээний түүхэнд том, онцгой байр суурь эзэлдэг, утга агуулгаараа нэн баялаг, нарийн нийлмэл сургаал мөн болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-18

How to Cite

А.Жамбал, & Ж.Жаргал. (2023). Г.В.Ф. Гегелийн улс төрийн сургаал. Politology, 3(281), 6–14. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/2204