ЁС ЗҮЙН РЕЛЯТИВИЗМ, ТҮҮНИЙ ОНЦЛОГ

Authors

  • Д. Оюунгэрэл
  • Г. Эрдэнэбаяр

DOI:

https://doi.org/10.22353/prs20231.1

Keywords:

Соёлын ялгаа, харьцангуй байдал, ёс суртахуун, ёс суртахууны хэм хэмжээ

Abstract

Энэхүү өгүүлэлд янз бүрийн соёлууд ёс суртахууны өөр өөр кодтой тухай
өгүүлнэ. ХХ зууны 40-50-иад оны үед европ болон америкт нийгэм соёлын онол сэтгэлгээнд нэгэн чухал байр суурь бүхий чиглэл орж ирсэн нь соёлын релятивизм байв. Энэ нь улс үндэстэн бүрийн соёлын онцлогийг харгалзан үзэх, зарим ард түмний соёлыг зэрлэг, бүдүүлэг мэтээр доромжилсон агуулгаар хандахгүй байхыг уриалж, евроцентризм нь хэтэрхий явцуурч, туйлширч байгааг шүүмжилж гарч ирсэн. Энэ онолын төлөөлөгчид нь өрөөсгөл байдлаас зайлсхийх, соёл хоорондын ялгаатай байдлыг ойлгох, хүндэтгэлтэй хандах зорилгыг агуулсан ёс зүйн релятивист үзлийг сөргүүлэн тавьсан юм. Ёс зүйн релятивизмыг ойлгох, түүний агуулгыг хүлээн зөвшөөрөх өнцөг хаана байж болох вэ?

Downloads

Published

2024-06-17