“ИЛТ НОМЫН САНГААС ЭХТЭЙ ЭРГЭЛЗЭЭГ ТАСДАГЧ ЭРДЭНИЙН ТОДОРХОЙ ЗУЛ” ЗОХИОЛЫН БҮТЭЦ АГУУЛГА, ҮЗЭЛ САНААГ ШИНЖЛЭХ НЬ

Authors

  • С. Дэмбэрэл
  • Г. Эрдэнэбаяр

DOI:

https://doi.org/10.22353/prs20231.11

Keywords:

Буддха, абхидхарма, дүрс, сэтгэл, хуран бус үйлдэгч, сэтгэлээс гарсан, төгөлдөр бус хуран үйлдэгч, мөнх бус, цувиралт, би үгүй, амгалан

Abstract

Тус өгүүлэлд буддын гүн ухааны аймаг болох абхидхармын гол эх судруудын үүсэл хөгжил, хувьсалын явцад буй болсон Энэтхэгийн сэтгэгч Васубандхугийн “Абхидхармакоша” зохиолын сэдэв, бүтэц агуулга, үзэл санаа, буддын гүн ухааны бүтээлүүд дотор эдлэх байр суурь, онцлог байдал, ач холбогдлыг тодруулах болно.

“Абхидхармакоша” нь буддын танин мэдэхүй, метафизик, космологи, хүний амьдралын зовлон жаргалын асуудал, ёс зүй, хүний сэтгэлийн олон хэв шинжүүд, гэгээрэлд хүрэх зам мөр, бясалгал, билиг оюун зэрэг өргөн сэдвийг хөндсөн зохиол юм.

Тиймээс “Абхидхармакоша” зохиол нь Энэтхэг, Төвөд, Монгол, Буриад, Тува, Халимаг, Өвөр Монголын буддын гүн ухааны дацангийн сургалтад чухал гарын авлага болдог. Монголчууд “Абхидхармакоша” шастирт олон тайлбар хийж ирсний нэг нь Эрэн хамба Лувсанцэрэнгийн (1873-1934) “Илт номын сангаас эхтэй эргэлзээг тасдагч эрдэнийн тодорхой зул” хэмээх зохиол болой.

Лувсанцэрэн хамбын бүтээл нь буддын гүн ухааны нэр томъёо, ойлголтуудыг тодотгох үүднээс буддын гүн ухааны мэтгэлцээний хэлбэрт оруулан тайлбарлах хэлбэрээр бичигдсэнээрээ онцлог юм.

Downloads

Published

2024-06-17