ОРЧИН ҮЕИЙН ЯПОНЫ ФИЛОСОФИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НИШИ АМАНЭ-ГИЙН ТУХАЙ
DOI:
https://doi.org/10.22353/prs20181.3Abstract
Товч агуулга: Япончууд орчин үеийн өндөр хөгжилтэй орон болох үндсээ Мэйжийн шинэчлэлээр тавьсан бөгөөд 1868 онд хаант засгаа сэргээн тогтоосон тус шинэчлэлийг удирдсан нэгэн залуу самурай засгийн газрыг түлхэн унагажээ. Үүний үр дүнд 1880-аад оны дунд үе гэхэд уламжлалт нийгмийн бүтэц бүхэлдээ задраад зогсохгүй шинэ бүтэц бий болсноос гадна цаашид хурдацтай хөгжих улс төр, эдийн засаг, оюун санааны хөрс нэгэнт бий болсон байв. Өөрчлөлт шинэчлэлтийг дагасан үйл ажиллагааны дагуу философийн шинэчлэлийн зорилго нь нэр томъёоны нэршил, засвараас эхлээд ямар үзэл сургаал шинэ нийгмийг бий болгоход түлхэц болох вэ? гэдэгт мөн чанар нь оршиж байв. Энэ үйл явцад буюу орчин үеийн нийгэм бий болоход оюун санааны түүчээ болсон олон философич төрөн гарсны нэг нь Ниши Аманэ мөн билээ