БАГШИЙГ ТАХИХ ЁСНЫ МОНГОЛ ДАХЬ ДЭЛГЭРЭЛ БА ХӨГЖИЛ
DOI:
https://doi.org/10.22353/prs20221.8Abstract
Хураангуй: Төвдийн бурхны шашны дөрвөн их урсгалаас Монголд хамгийн их дэлгэрсэн Гэлүгва буюу шарын шашны онолын сургаал, бясалгалын заавар дотроос нэн чухал болох Энса нянжүд буюу Сонор дамжлагын нууц увдис сургаал нь бурхан багшаас тасралтгүйгээр Энэтхэгийн их багш нараар дамжиж Богд Зонховт уламжилж ирсэн байна (холын дамжлага). Мөн Богд Зонхов ойрын дамжлагаар буюу Манзушри бурхнаас сонор дамжлагын нууц увдисыг хүлээн авч, багшийн егүзрийг олон шавь нараасаа тусгайлан нууцлаж ойрын шавь болох Жамбалжамц, Хайдүвжий нарт хайрласан байна. Ийнхүү Богд Зонховын сонор дамжлагын нууц увдис нь бүтэн хоёр зууны (XV-XVII зуун) туршид олон лам нараар нууцлагдан дамжигдсаар нийтэд түгээн дэлгэрүүлсэн нь Банчэн богд Лувсанчойжижалцан бөгөөд (1570-1662) тэрбээр анх үсгэнд буулгаж “Багшийг тахих ёс” хэмээхийг з о хио сон б айна. Энэ хүү нийт э д задлан түгээн д элгэрүүлсэн Банчэн Лувсанчойжижалцан богдоос 1650 онд Монголын анхдугаар богд Жавзүндамба Хутагт ЛУВСАНДАМБИЙЖАЛЦАН
буюу Өндөр гэгээн Занабазар сонорын дамжлагын гүн гүнзгий увдисыг хүлээн авсанаар Цастны орноос гурав дахь жилдээ буюу мөнхүү туулай жилийн өвлийн эхэн сард Халх нутагтаа эгэн залрав.
Ийнхүү Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар Банчэн богдоо с уламжилж ав с ан “ Багшийг т ахих ёс” увдисыг бясалган бүт ээж богд Зонховын судар, тарнийн шим увдис болох багшийн егүзрийг бусад хөтөлбөр зохиолдоо шинэлэгээр тайлбарлан түгээн дэлгэрүүлж байжээ. Тийнхүү Анхдугаар
Богдоос эх авч дэлгэрсэн багшийг тахих номын үзэл санаа нь хожмын Монголын номын мэргэд болох Ламын гэгээн Ханчэнчойжил Лувсанданзанжалцан, Б раг ри Дамцагдо ж, Агв аандорж, Агваанлувсандондов, Ханчэнчойжил, зая бандида Лувсанпэрэнлэй, Наймдугаар богд Агваанлувсанчойжинямаданзанванч үгбалсамбуу, Ноён хутагт зэрэг эрдэмтэн лам нар “Багшийг тахих ёс”-ыг бясалган бүтээж, монголчуудынхаа ёс заншил, билиг оюунд тааруулан зохиол бүтээлээ туурвиж тайлбарлан дэлгэрүүлж байсан нь зохиол бүтээлүүдээс нь харагдаж байна.