Philosophy and Religious Studies https://journal.num.edu.mn/prs
"The National University of Mongolia's "Philosophy and Religious Studies" Department has been releasing the journal "Philosophy and Religious Studies" annually since 2002. The aim of the journal is to provide support for academic and research endeavors, and to make new works publicly available. Since 2012, the academic journal "Philosophy and Religious Studies" has been published under the ISSN number 2220-959X, and has implemented a double-blind peer review process. The journal is peer-reviewed, and accepts articles in both English and Mongolian. It is open to the works of renowned researchers, and provides professional translations of original texts.
Department of Philosophy and Religious Department, National University of Mongolia en-US Philosophy and Religious Studies 2220-959X Шаолин тулааны урлаг дахь самади бясалгал https://journal.num.edu.mn/prs/article/view/10840

Хятадын Шаолинь хийдийн тулааны урлаг нь шашны бясалгал, философийн гүн ухаарал, хатуу сахилга бат гэсэн гурван хүчин зүйлийн огтлолцолд үүсэж хөгжсөн бөгөөд Хятадын буддизмын соёл-философийн уламжлалд өвөрмөц байр суурь эзэлдэг. Энэ уламжлал нь Чань (Зэн) буддизмын сургаалд тулгуурлан бие махбод, оюун санаа, ёс суртахууныг харилцан уялдаатайгаар хөгжүүлэх цогц систем болж төлөвшсөн бөгөөд бясалгал, тулаан, ёс суртахуун нь хоорондоо салшгүй холбоотойгоор гүнзгий философийн агуулгыг илэрхийлдэг. Өмнөх судалгаанууд ихэвчлэн түүхэн нөхцөл байдал, шашны үзэл санаа, эсвэл бие бялдаржуулах техник, сургалтын аргын талаас тайлбарлах хандлагатай байсан ба самади бясалгал ба тулааны хөдөлгөөний философийн харилцааг системтэй авч үзсэн судалгаа харьцангуй цөөн байдаг. Иймээс энэхүү өгүүллийн зорилго нь Шаолинь тулааны урлагийн философийн суурь үзэл санааг, ялангуяа самади бясалгал болон биеийн хөдөлгөөний нэгдлийг Чань буддизмын гүн ухааны хүрээнд тайлбарлан судлахад оршино. Судалгаанд Буддын судар, Чань буддизмын түүхэн эх сурвалж, орчин үеийн философийн бүтээлүүдийг үндэслэн философи-герменевтик, түүхэн-харьцуулалт, системийн шинжилгээний аргыг хэрэглэв. Шинэлэг тал нь Шаолинь тулааны урлагийг зөвхөн тулааны техник хэмээн ойлгох бус, харин самади бясалгалд тулгуурласан бие-сэтгэлийн философийн цогц систем гэж тайлбарлах оролдлого юм. (Bodiford, 1993, хуудас 1-32)

Дорноо М.Гантуяа Copyright (c) 2026 2026-05-01 2026-05-01 27 618 10.22353/prs20251.11 Авлига ба шударга ёсны үнэлэмж: зөрчил, танин мэдэхүйн хариу үйлдэл https://journal.num.edu.mn/prs/article/view/10827
Төрт улсуудын засаглал, нийгмийн бүтцэд хохирол учруулдаг авлига хэмээх үзэгдлийг тайлбарладаг институт, эдийн засаг, соёл, сэтгэл зүйн янз бүрийн онол, арга зүй бий. Энэхүү өгүүлэлд авлига нь хувь хүний шударга ёсны үнэлэмжид хэрхэн хямрал үүсгэж, улмаар нийгмийн амьдралд ямар зөрчил, гажуудлыг бий болгодгийг когнитив диссонанс буюу когнитив зөрчлийн онолын үүднээс шинжлэх болно. Ингэхдээ авлигын хор уршгийн талаарх сэтгэгч, философичдын үзэл санаа, анхааруулгыг авч үзэн, ёс суртахууны болон нийгмийн өргөн хүрээтэй үр дагаврыг тайлбарлаж, үнэлэмжийн зөрчлийг даван туулах танин мэдэхүйн хариу үйлдлийн хэлбэрүүдийг тодорхойлохыг зорив.
Ц.Нямсүрэн Ө.Өсөхбаяр Copyright (c) 2026 2026-05-01 2026-05-01 27 618 9 17 10.22353/prs20251.1 Байгалийн хуулийн онол дахь хүний эрх ба ёс суртахууны үнэт зүйлийн философийн үндэс https://journal.num.edu.mn/prs/article/view/10829
Байгалийн хуулийн онол нь ёс зүйн нэгэн бие даасан онол юм. Энэ онол ёсоор хүн төрөлхтөнд байгалиас заяасан, ижил тэгш эдлэх ёстой, өөрчлөгдөшгүй эрх байдаг. Хүний эрхийн тухай ойлголт нь хүн төрөлхтний философи, улс төр, хууль эрх зүйн чухал асуудлын нэг байсаар ирсэн бөгөөд зөвхөн нэг улс орны хууль тогтоомжийн хүрээний биш, бүх нийтэд хамаатай үнэт зүйл юм. Энэ үзэл санааг байгалийн хууль буюу хүн төрөлхтөнд төрөлхөөс заяагдсан, салшгүй эрхийн тухай тайлбарладаг үзэл баримтлалаас урган гарсан хэмээн үзэх нь бий. Байгалийн хуулийн онол нь тухайн улсын эрх зүйн тогтолцооноос үл хамааран хүн төрөлхтөнд нийтлэг үйлчлэх обьектив зарчим байдаг гэсэн агуулгыг илэрхийлдэг.
Д.Оюунгэрэл Г.Эрдэнэбаяр Copyright (c) 2026 2026-05-01 2026-05-01 27 618 18 22 10.22353/prs20251.2 Ёс суртахууны сентиментализмын хувьсал: Шафтесбюригээс Слөүт хүртэл https://journal.num.edu.mn/prs/article/view/10830

Уг өгүүлэлд Шотландын соён гэгээрлээс эхтэй ёс суртахууны сентиментализм хэрхэн хувьсаж ирснийг цогцоор нь авч үзнэ. Шафтесбюри, Хатчесон нар хүнд угаас заяасан байх ёс суртахууны мэдрэмжийн талаар ярьсан бол залгамжлагчид нь болох Хьюм, Смит нар ёс суртахууны мэдрэмжийн оронд симпати гэх зүйлийг онолынхоо төвд тавьсан бий. Энэ өгүүллээр сонгодог сентименталист санаа ХХ зуунд логик позитивистуудаар дамжин мета ёс зүйн эмотивист, өргөн хүрээндээ экспрессивист үзэл бүрэлдэхэд ихээхэн нөлөөлсөн тухайд, цаашлаад өнөө үед сентиментализм нь мета ёс зүй, норматив ёс зүйн салбарт чухал байр суурьтай хэвээр байгаа төдийгүй эмпирик сэтгэл судлал, шийдвэр гаргалтын онолын салбарт гарсан ололтуудаар баяжиж хэрхэн боловсронгуй болсныг харуулахыг зорьсон болно.

Э.Баасандорж Copyright (c) 2026 2026-05-01 2026-05-01 27 618 22 38 10.22353/prs20251.3 Телеологи идеализм буюу үнэлэмжийн талаарх Г.Лотцегийн үзэл баримтлал https://journal.num.edu.mn/prs/article/view/10831

Энэ өгүүлэлд Лотцегийн үнэлэмжийн онол дахь хүний мэдрэмж, гоо зүйн чадамжаар дамжин үнэлэмжийг ухамсарлах чадварыг хэрхэн тэрээр онцолсон болон үнэлэмжийн объектив шинжийг хэрхэн тодорхойлсныг авч үзэв. Г.Лотце үнэлэмжийг объектив, давтагдашгүй өвөрмөц шинжтэй, зорилготой зарчим мөн гэж үзсэнээрээ телеологи, идеалист үзэл баримтлалыг боловсруулсан. Түүний философийн гол зорилго нь хууль, баримт, үнэлэмжийн шалгуур гурвыг нэгэн цогц ойлголтоор уялдуулах явдал байв. Тэрээр үнэлэмжийн шалгуурыг таашаал, өвдөлтийн мэдрэмжээр илэрхийлсэн бөгөөд энэ бол бодитой оршдог зүйл гэж тайлбарласан байна. Түүний үзсэнээр, үнэлэмжийн уг сурвалж бол Абсолют буюу Хамгийн Дээд Сайн бөгөөд бүх бодит байдал түүн рүү чиглэдэг. Лотце, үнэлэмжийг амьд, идэвхтэй гэж ойлгож, хүнийг зөвхөн үнэлэмжийн мэдрэгч биш бас бүтээгч, хэлбэржүүлэгч гэж тодорхойлсон байдаг нь түүний боловсруулсан үнэлэмжийн тухай үзэл баримтлал хүний асуудалд төвлөрсөн телеологи философи гэдгийг харуулахыг оролдсон аж.

Б.Мөнхжавхлан Б.Дагзмаа Copyright (c) 2026 2026-05-01 2026-05-01 27 618 38 46 10.22353/prs20251.4 Улс төрийн философийн орчин үеийн хандлага https://journal.num.edu.mn/prs/article/view/10832

Орчин үеийн улс төрийн философи нь олон талт, интеграцчилсан, технологийн нөлөөллийг нэгтгэсэн, онол ба практикийн уялдааг эрхэмлэсэн шинэлэг чиглэлд хөгжиж байна. Гол үзэл баримтлалууд нь нийтэч либерализм, популизм, постлиберализм, глобал хандлага бөгөөд эдгээр нь уламжлалт онолыг өргөжүүлж, XXI зууны даяаршил, технологи, соёл, жендер, олон улсын нөхцөлд нийцсэн аргачлал, практик хэрэгжилтэд чиглэж байна.

Өгүүллийн хүрээнд орчин үеийн улс төрийн философи нь уламжлалт онолоос хэрхэн ялгаатайгаар хөгжиж байгааг илэрхийлэх оролцлого хийсэн бөгөөд дараах ялгаа, онцлогуудыг тодотгосон. Эдгээр нь 1/Олон талт, интеграцчилсан шинж; 2/Технологийн нөлөөлөл; 2/Онол ба практикийг уялдаа; 4/Глобал асуудлыг хамарсан интердисциплинар чиглэл зэрэг болно. Энэ нь улс төрийн философийг зөвхөн академик онол биш бодлогын шийдвэр гаргах, иргэдийн оролцоог дэмжих, дэлхийн түвшний тулгамдсан асуудлуудад шийдэл хайх чухал хүрээ болгож байгаа бөгөөд эдгээрийг тухайн өгүүллийн хүрээнд авч үзсэн болно.

Ч.Баатар Copyright (c) 2026 2026-05-06 2026-05-06 27 618 46 64 10.22353/prs20251.5 Фридрих Ницше болон Жан-Поль Сартрын философи дахь эрх чөлөө ба ёс зүйн харилцаа хамаарлын тухай асуудал https://journal.num.edu.mn/prs/article/view/10833

Фридрих Ницше болон Жан-Поль Сартрын философид эрх чөлөө нь ёс зүйтэй холбогдон яригддаг. Ницшегийн хувьд эрх чөлөө нь хүний дотоод хүч, өөрийгөө бүтээх “эзэрхэх хүсэл эрмэлзлэл”-ийн илэрхийлэл бөгөөд уламжлалт ёс суртахууны хязгаарыг даван туулах замаар илэрдэг. Түүний үзэл баримтлалд эрх чөлөө нь ёс суртахууныг дагах бус, түүнийг давж, шинэ үнэлэмжийг бүтээх чадавх юм. Харин Сартрын философид эрх чөлөө нь хүний ухамсартай салшгүй холбоотой бөгөөд хүн туйлын эрх чөлөөнд оршсоноор ёс зүйн хариуцлагаа бүрэн ухамсарлах шаардлагатай болдог. Иймээс эрх чөлөө нь зөвхөн сонголт хийх боломж төдийгүй, ёс зүйн суурь нөхцөл болдог. Энэхүү өгүүлэл нь энэ хоёр сэтгэгчийн эрх чөлөөний тухай ойлголтыг ёс зүйн байр суурьтай нь уялдуулан шинжилж, тэдгээрийн хоорондын онолын ялгаа болон төсөөтэй талуудыг тодруулан, эрх чөлөө ба ёс зүйн харилцаа хамаарлыг философийн үүднээс шүүн хэлэлцэхийг зорьсон болно.Ингэснээр эрх чөлөөг зөвхөн субьектив мэдрэмж бус, ёс зүйн хүрээнд шинээр тодорхойлох боломж нээгдэнэ. Мөн энэ харьцуулалт нь орчин үеийн ёс зүйн асуудлыг шинэ өнцгөөс харах онолын үндэс суурийг бүрдүүлнэ.

Б.Дагзмаа Б.Горхи Copyright (c) 2026 2026-05-01 2026-05-01 27 618 65 75 10.22353/prs20251.6 Buddhist Practices among the Alshaa Khalkhas from the 1920s to the present day https://journal.num.edu.mn/prs/article/view/10834

Энэхүү өгүүлэлд БНМАУ-ын үеийн их xэлмэгдүүлэлт болон БНХАУ-ын Соёлын хувьсгалын үед Алшаа Xалхчууд өөрсдийн шашин шүтлэгээ хэрхэн хамгаалж, хадгалж үлдсэн тухай өгүүлэх болно. XVII зуунд монголчуудын дийлэнх нь Tөвөдийн шарын шашныг шүтэх болсон бөгөөд XX зуун гэхэд монголчуудын амьдарч байсан улс орнууд бүгд социализмд шилжсэнээр шашны түүхэнд хамгийн хүнд хэцүү цаг үетэй тулгарчээ. БНМАУ-д 1920-иод оноос эхлэн хутагт хувилгаадын хөрөнгийг хурааж эхэлсэн бол 1930-аад оны үед лам нарыг хайр найргүй хэлмэгдүүлсэн байна. Энэ үед хэлмэгдсэн лам, тайж нар хэсэг бүлээрээ хил давж, Өвөр Монголын Алшаа нутагт ирж суурьшжээ. Төд удалгүй Хятадын Коммунист намын удирдлага дор Өвөр Монголын өөртөө засах орон байгуулагдаж, 1966 онд “соёлын хувьсгал” эхэлсэн юм. БНМАУ дахь Буддын шашны эсрэг тэмцлээс амьд үлдсэн xалхчууд Соёлын хувьсгалын үед дахин хэлмэгдсэн билээ.

Tsogto Önörsaikhan Copyright (c) 2026 2026-05-01 2026-05-01 27 618 77 90 10.22353/prs20251.7 Манзушир бурхны дүрийн ялгавар ба бэлгэдэл https://journal.num.edu.mn/prs/article/view/10835

Буддын шашинд бурхны тухай ойлголт хамгийн өргөн цар хүрээтэй чухал сэдвийн нэг бөгөөд төдийлөн бүрэн гүйцэд судлагдаагүй сэдэв юм. Бурхан багшийн айлдсан “Хутагт Сайн хувьт”21 (Бурхан) сударт “Ертөнцөд гэгээрсэн бурхдын тоо хязгааргүй бөгөөд ирээдүйд гэгээрэх бурхдын тоо ч мөн адил хязгааргүй” хэмээн номлосон нь Буддын мэдлэг ухаан барагдашгүй далай адил гэдгийг илтгэдэг.

Бурхан багш бээр арван зүгийн бурхад, бодисадва нарын бүх алдрыг өгүүлснээс Манзуширын алдрыг өгүүлэх нь хамгийн их буянтай хэмээн айлдсан төдийгүй, бурхдын орны дотроос Манзуширын орныг дээдэд сайшаасан байдаг. Мөн “Богд Манзуширын лагшин босгох хийгээд түүнчлэн ажирсан бүхэн болгоолтын орны тийн номлолын дэлгэрэнгүй” (Бүдон, хууд. 5) (rje btsun 'jam dbyangs kyi sku bzhengs tshul dang de bzhin gshegs ba kun gzigs kyi zhing khams kyi rnam bshad rgyas pa bu so) хэмээх зохиолд Манзушир нь гурван цагийн бүх бурхдыг үүсгэх эх, өөрөөр хэлбэл тэдний билиг оюуны үүсэл мөн хэмээн тодорхойлж, бурхан болохыг хүссэн бодьгалсууд Манзуширыг шүтсэнээр гэгээрэлд хүрнэ гэж тайлбарласан байдаг. Манзушир бурхны гүн ухааны, номлол бэлгэдэл нь асар гүнзгий хийгээд түүний намтар цадиг, дүрслэл шүтээн урлалын бэлгэдэл утгыг харилцан уялдуулан, иж бүрэн байдлаар системтэй судлах нь Бурхан шашныг илүү их таньж мэдэхэд мөн шүтээн урлаач судлаач нар чухал ач холбогдолтой юм.

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Манзушир бурхны намтар цадиг, бэлгэдэл дүрийн шинжийг нэгдмэл байдлаар системтэй шинжилж, эдгээрт агуулагдах философи, гүн ухааны утга агуулгыг тодруулан тайлбарлахад оршино.

Т.Булган Ч.Батзориг Copyright (c) 2026 2026-05-01 2026-05-01 27 618 91 97 10.22353/prs20251.8 Монголд Цанид, Чойрын сургалт үүсэж хөгжсөн түүхийг үечлэх асуудалд https://journal.num.edu.mn/prs/article/view/10838

Монголын түүхэнд бурхны шашин гурвантаа дэлгэрсэн бөгөөд хожуу дэлгэрэлтийн үед бурхны шашин хөгжлийн өндөр түвшинд хүрч “Монголын буддизм” гэх тодотголыг буй болгосон нь буддын их таван ухааны нэг болох “учир шалтгааны ухаан” үүсэж хөгжсөнтэй салшгүй холбоотой. “Учир шалтгааны ухаан” хэмээх нэрийн дор Энэтхэгийн мэргэд гүн ухаан, сэтгэл судлал, логик-эпистемологи зэрэг салбарын нөлөө бүхий онолыг боловсруулжээ. Тэдгээр сэтгэгчдийн баталсан онолын хүрээнд Төвөдийн сэтгэгчид дүн шинжилгээ хийх мэтгэлцээний аргазүйг боловсруулжээ. Энэ нь аргазүйгээр боловсорсон Монгол мэргэд буддын гүн ухааны гүнзгий ойлголт, асуудлуудыг тал бүрээс нь судлан олон боть сүмбум бүтээсэн нь учир шалтгааны ухаан нэн дэлгэр хөгжиж байсан нэгэн баримт болно. Өнөөдрийг хүртэл энэ нь Төвөд, Монголын цанид чойрын сургуулиудын боловсролын бүтцийн нэг хэсэг нь байсаар ирсэн бөгөөд буддын гүн ухааныг ойлгох түлхүүрүүдийн нэг юм. Монголын бурхны шашны түүхэнд үечлэл хийсэн эрдэмтэд нэлээдгүй байгаа ч, цанид, чойрын түүхийг тухайлан судалсан нь ховор байна. Эл сэдвийг түүхэн сурвалжийн мэдээнд тулгуурлан үечилж авч үзсэн болно.

М.Отгонбаяр С.Янжинсүрэн Н.Мөнхцэцэг Copyright (c) 2026 2026-05-01 2026-05-01 27 618 98 104 10.22353/prs20251.9 Tibet's Political Landscape: The Role of Dharma in Shaping State Authority through ‘chos-srid gnyis -ldan or chos-srid zung-bsdrel’ https://journal.num.edu.mn/prs/article/view/10839
Энэхүү өгүүлэл нь Төвдөд шашин–улс төрийн удирдлагын тогтолцоо хэрхэн бүрэлдэн тогтсоныг шүүмжлэлтэйгээр судалсан болно. Уг тогтолцоо нь анхны хаант засаг үүсч, Буддизм МЭ VII зууны эхэн–дунд үед нэвтэрч, хүлээн зөвшөөрөгдсөнтэй холбоотойгоор төлөвшсөн гэж үздэг. “Чос‑срид гнийс‑лдан” хэмээн нэрлэгддэг уламжлалт Төвдийн засаглал нь шашинлаг болон улс төрийн эрх мэдлийг хослуулсан өвөрмөц бүтэц бөгөөд олон талын үр дагаврыг агуулдаг. Энэ хүрээнд “чос” нь шашны ариун чанар, сүнслэг үйл хэрэгт хамаарах ойлголтыг илэрхийлдэг бол “срид” нь улс төрийн эрх мэдэл, олон нийтийн хэрэг, нөөц баялгийн материаллаг удирдлагыг заадаг. Судалгаанд “Чос‑срид гнийс‑лдан” хэмээх ойлголтыг шинжилж, Буддын сургаалаас улбаатай хатуу (rigid) ба дасан зохицох (adaptive) зарчмуудыг нэгэн зэрэг агуулсан засаглалын бүтцэд орших дотоод зөрчлийг тодруулсан. Үүнтэй холбогдон дхарма орчин үеийн засаглалд хэрхэн нөлөөлж, Төвдийн улс төрийн орон зайг ямар байдлаар төлөвшүүлж буйг авч үзсэн. Мөн Буддизм Төвдийн төрийн бодлого, нийгмийн харилцаанд гүйцэтгэсэн чухал үүргийг шинжилж, шашны сургааль засаглалын практикт хэрхэн нөлөөлдгийг онцолсон. Түүнчлэн уламжлал ба орчин үеийн шинэчлэлийн зөрчлөөс улбаалсан эрх мэдлийн парадоксуудыг Төвдийн улс төрийн хүрээнд хэлэлцсэн болно. Мөн Төвдийн улс төрийн бүтцийг шинжлэхдээ сүм хийдийн эрх мэдэл болон язгууртны удирдлагын нөлөөгөөр баяжсан, олон давхар бүтэцтэй болохыг харуулсан. Энэхүү шинжилгээ нь Төвдийн улс төр, шашны түүхийн өргөн хүрээнд уг засаглалын тогтолцооны давуу болон сул талыг үнэлэхийг зорьсон юм. Улмаар Төвд яагаад дэлхийн улс төрийн тавцанд харьцангуй хязгаарлагдмал байр суурь эзэлсээр ирсэн шалтгааныг илүү гүнзгий ойлгоход ач холбогдолтой.
Tsetan Namgyal Copyright (c) 2026 2026-05-01 2026-05-01 27 618 105 122 10.22353/prs20251.10 Тед Нанничелли. Гоо зүйн боловсрол: Мэдрэхүй-танин мэдэхүйн загвар https://journal.num.edu.mn/prs/article/view/10842
Гоо зүйн боловсролын тухай нэгэн асуудлыг авч үзье. Олон янзын нөхцөлд бид тодорхой цаг, хүч чадал болон нөөцөө гоо зүйн боловсролд зарцуулж байдаг. Бид гоо зүйн боловсролыг гол зорилгоо болгосон их сургуулийн хичээл зааж (олон тохиолдолд төрөөс санхүүждэг); мөн музейд төрийн нөөцөөр хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд үүнд гоо зүйн боловсрол олгох зорилготой нэмэлт боловсролын хөтөлбөрүүд багтдаг. Хэрэв гоо зүйн боловсролыг авч үзэх бидний хандлага рационал юм бол гоо зүйн эерэг үнэлэлт* нь сайн ч муу ч хийж болдог зүйл болно. Гэвч бид мөн олон янзын нөхцөлд (сонирхолтой нь, тэдгээрийн зарим нь гоо зүйн боловсролд нөлөөлөхөд зориулагдсан ижил төрлийн нөхцөлүүд байдаг) мэдрэмжийн тухай маргах шаардлагагүй гэдэг нь үнэн мэт дүр үзүүлдэг. Бид суралцагчдыг тодорхой бодомжуудыг боловсруулахад хүргэж болох хэдий ч тэднийг өөр өөрийнхөөрөө шүүн дүгнэснийх нь төлөө зэмлэл оногдуулдаггүй билээ. Уг өгүүллийн зорилго бол гоо зүйн боловсролын зорилгуудыг тодорхой болгож, мэдрэмжийн гүйцэтгэх үүргийн ач холбогдлыг бууруулахуйц түүний (гоо зүйн боловсролын. Орч.) тухай үзэл баримтлалыг (conception) хөгжүүлэх замаар энэхүү илэрхий асуудлыг шийдвэрлэх явдал юм. “Гоо зүйн боловсролын тухай хэвшмэл үзэл” (хэмээн миний нэрлэх)-ийн эсрэгээр, би гоо зүйн боловсролын үндсэн зорилго бол мэдрэмжийг хөгжүүлэх явдал биш, харин гоо зүйн туршлагыг нэмэгдүүлж, гоо зүйн эерэг үнэлэлтийг сайжруулахын тулд мэдрэхүй-танин мэдэхүйн тодорхой чадваруудыг хөгжүүлэхэд туслах явдал хэмээн үзэж байна. Тиймээс энд хөгжүүлэх гоо зүйн боловсролын тухай үзлийг би “мэдрэхүй-танин мэдэхүйн загвар” хэмээн нэрлэсэн болно.
Г.Хонгорзул Copyright (c) 2026 2026-05-01 2026-05-01 27 618 132 151 10.22353/prs20251.12