ЭНЭТХЭГИЙН БИЛИГ БАРАМИДЫН ТҮҮХЭН ХӨГЖИЛ ҮЕ ШАТУУД

Authors

  • Б.Түшихбаяр

Abstract

Бурханы шашны Их хөлгөний ёсны гол номлол нь Билиг барамидын сургаал мөн юм. Их хөлгөний энэхүү ёсыг Бурхан багш Ражикэр хотын зүүн хойно орших Тас цогцолсон нэрт ууланд өөрийн гол шавь Шарипутра, Ананда тэргүүтэй 1250 хуврага шавь нар ба энгийн сүсэгтэн олонд номлосноор Их хөлгөний номлолыг дэлгэрүүлжээ. Энэхүү өгүүлэлд Их хөлгөний ёс Бурхан багшийн үед хэрхэн анх дэлгэрч байсныг тодорхой өгүүлжээ. Ингээд тус ёс хэсэг хугацаанд тасалдаад дахин дэлгэрсэн юм. Мөн өгүүлэлд Их, Бага хөлгөний ёсны ялгааг гаргахын хамт Бурханы айлдсан Билиг барамидийн сургаалын тухай өгүүлсэн байна.

Downloads

Published

2024-09-30