Их Дээд Сургуулийн Суралцагсдын Төлөвшилд Сургалтын Технологийг Өөрчлөх Замаар Нөлөөлөх нь

Authors

  • Номиндарь Д ШУТИC, Хэрэглээний Шинжлэх Ухааны сургууль
  • Энхбаатар Б Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль
  • Цэндмаа Г Дарханы Технологийн сургууль
  • Оролмаа Э Дарханы Технологийн сургууль

DOI:

https://doi.org/10.22353/physics.v23i455.779

Keywords:

Сургалтын технологи, үйлийн явцад суралцаж хүншихүй, STEM боловсрол.

Abstract

Их сургуулийн ерөнхий суурь хичээлүүд нь иргэн-бие хүний төлөвшлийг хангаж,
тэдний нийгэмшин амьдрах ерөнхий суурийг тавьдаг. Өнөө үеийн техник,
технологийн хөгжил, шаардлагад нийцсэн сургалтын бодлог остратегийг
боловсруулах хэрэгцээ зайлшгүй гарч байна. Иргэн болоод мэргэжилтэн бие хүний
төлөвшилд сургалтын агуулга, арга /технологи/ хоёрын аль нь илүү нөлөөлж байна вэ
гэдэг нь сонирхолтой юм. Орчин үед боловсролын чанарыг харилцан адилгүй ойлгож
тодорхойлж байгаа ч олон улсад нэгэнт тодорхой болсон зүйл бол боловсролын
чанарыг суралцагчдыг сурлагын амжилтаар хэмжиж буй явдал юм. Сургуульд
суурилсан үнэлгээний өнөөгийн байдлыг авч үзвэл багшийн тавьсан дүн, сургуулиас
авсан шалгалтын дүнгийн хооронд хамаарал бага, хэлбэлзэл, зөрүү ихтэй байгаа нь
манай үнэлгээний систем оновчтой бус, суралцагчдын мэдлэг, чадвар, төлөвшлийг
бодитойгоор үнэн зөв, шударга үнэлж чадахгүй байгааг харуулж байна.Сурагчдыг
амжилттай сайн суралцахад гэр бүл, сургууль, сургалтын болон нийгэм эдийн засгийн
орчны олон зүйлс нөлөөлдөг төдийгүй эдгээр өөрчлөлт нь харилцан адилгүй ялгаатай
байдаг. Хамгийн их нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох нь боловсролын чанарт
хүрэх арга замаа оновчтой тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.Энэ бол
сургалтын арга технологийг өөрчлөх явдал юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-15

How to Cite

Д, Н., Б, Э., Г, Ц., & Э, О. (2022). Их Дээд Сургуулийн Суралцагсдын Төлөвшилд Сургалтын Технологийг Өөрчлөх Замаар Нөлөөлөх нь. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 23(455), 57–69. https://doi.org/10.22353/physics.v23i455.779

Issue

Section

Research article