Эрдэнэтийн овоо ордын молибденитийн эрдэсд агуулагдах MoS2 нэгдлийн кристалл бүтцийн судалгаа
DOI:
https://doi.org/10.22353/physics.v18i397.762Abstract
"Эрдэнэтийн овоо" ордын халькопирит, молибденит, пиритийн дан эрдсийн дээжүүдийг нунтгийн рентген дифракцын аргаар судалж, дээжүүдэд агуулагдах кристалл бүтцүүдийг кристалл фазын чанарын анализаар тогтоов. Халькопиритийн дээжид эгэл тор нь тетрагональ сингонийн огторгуйн симметрийн l-42d групптэй CuFeS2 кристалл, молибденитийн дан дээжид эгэл тop нь гексагональ, РбЗ/mmс огторгуйн групптэй болон ромбоэдр эгэл тортой R3m огторгуин групп бүхий MoS2 кристаллын хоёр өөр кристалл зэрэгцэн байгааг тогтоов. Пиритийн дээжид куб эгэл тортой, Ра-3 огторгуйн групптэй FeS2 кристалл бүтэц байгаа үр дун гарлаа. Молибденитийн дээжид агуулагдах MoS2 нэгдлийн хоёр төрлийн кристалл бүтцийн харьцангуй агуулгыг Ритвельдийн аргад үндэслэсэн тоон анализаар гексагональ тортой MoS2 кристалл 69.9(1) %, ромбоэдр тортой MoS2 кристалл 30.1(1) % агуулгатай байгааг тогтоов.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.