Физик Сургалтын 3D Тооцоо-Дүрслэлт Лаборатори

Authors

  • Энхцэцэг П ХААИС-ийн Инженер технологийн сургууль, Хэрэглээний математик машин судлалын тэнхим
  • Уламбаяр Т МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургууль, Мэдээлэл зүйн тэнхим
  • Лхагва О МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Физикийн тэнхим
  • Алтанхүү Б МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Физикийн тэнхим

DOI:

https://doi.org/10.22353/physics.v22i449.629

Keywords:

Мэдээллийн технологи, Тооцоот туршилт, Загвар лаборатори

Abstract

Өнгөрсөн зуунд хөгжсөн хумхи ертөнцийн квант физикийн онол, туршлага, тооцооллын арга нь эдүгэ математик, мэдээллийн технологи, цацраг, бөөмсийн үүсгүүр, дүүгүүрийн цацраг урсгалын техниктэй хүч хавсраад байгалийн амьтай, амьгүй юмсын бүтэц зүйг бүр квант төвшнөөс нь төлжүүлэн бүтээсэн тооцоо-дүрслэлт туршилтаар судалдаг боллоо. Биологи, хими, физикийн шинжилгээний арга хумхи ертөнцөд ингэж нэгэн амьд нийлэв. Энэ гайхамшигт дэвшлийн үзэл санаа, аргыг дунд сургуулийн тооцоо дүрслэлт 2D болон 3D загвар лаборатор бүтээхэд дэлхий даяар өргөн хэрэглэх болов.
Өнөөдөр дэлхийн тулгуур шинжилгээний том, том төвд их үнэ өртөг бүхий техник,
технологи шаардсан физик- хими- биологийн туршилтаас урьтал болгож, үзэгдэл- хувирлын математик загварыг тооцоо-дүрслэлээр амилуулаад тооцоо-туршилт явуулдаг болов. Гагцхүү тооцоот туршилтаар үнэ цэнэтэй шинэ мэдээ сэлт илэрэхүйд түүнийг даруй нотлохоор нүсэр мөнгө зарцуулан техник технологийн туршилтыг санхүүжүүлдэг болжээ. Математик загварчлал, тооцоо дүрслэлт туршилт үйлдэвэрлэлийн бүхий л салбарт ингэж эрч хүч авснаар нь нийхэмийн хөгжлийг дэлбэрэлт рүү хөтлөх болов. Энэ өгүүлэлд физикийн 3D тооцоо-дүрслэлт загвар лаборатор бүтээх шинжилгээ, зохион бүтээх ажлын үр дүнгээс толилуулж байна. Энэхүү тооцоо-дүрслэлт 3D лабораторыг нэвтрүүлснээр суралцагсад физикийн
тулгуур хуулийг Кулон, Ом, Фарадей, Планкийн адил туршилтаас ургуулан нээхийн хамт мэдээллийн технологийн их тэсрэлтийн хүч, чадлыг эзэмших тэмүүлэлд хөтлөгдөх болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-13

How to Cite

П, Э., Т, У., О, Л., & Б, А. (2022). Физик Сургалтын 3D Тооцоо-Дүрслэлт Лаборатори. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 22(449), 59–62. https://doi.org/10.22353/physics.v22i449.629

Issue

Section

Research article