Физик сургалт ба загвар лаборатори, түүний ач холбогдол судалгаа
DOI:
https://doi.org/10.22353/physics.v27i495.587Keywords:
мэдээллийн технологи,, загвар лаборатори, компьютер график, физик сургалт, физик зарчим.Abstract
Мэдээлэл харилцааны технологи нь аливаа үзэгдлийг математикт шингээн компьютер загвараар илэрхийлсэнээр физикийн тулгуур хуулийг тооцоот туршилтаар нээх боломж бүрэлдэж байна. Физик дэх мэдээллийн технологийн гол
судас нь физикийн 2D, 3D загвар лаборатори бүтээх ажил юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хичээл сургалтанд загвар лаборатори, тооцоот туршилтыг техникт туршилтын нэгэн адил хэрэглэдэг болсон байна. Математик загварчлал нь байгаль нийгмийн аливаа үзэгдлийг математикаар илэрхийлсэн үзэгдэл хувьсалд түүнийг илэрхийлэх математик тэгшитгэлд оноож болно. Загварчлал гэдэг бол математик, тооцоолох арга, тоон мэдээлэлд шилжүүлэх тооцоо туршилтаар байгаль нийгмийн шинэ зүй тогтол илэрвэл нэн даруй технологийн туршилт хийдэг болжээ. Хэрэгжих арга зүй. Анхан шатны сургалтанд бол эл лабораторийг хөдөлгөөнт үзүүлэн байдлаар ашиглаж болно. Ахлах ангид сурагчид физик үзэгдэл, хуулийг “нээх” зорилго тавьж тооцоо-дүрслэлт туршилт үйлдээд хэмжилтийн дүнг “КАMTASIA” програмаар хөдөлгөөнт мэдээлэлд хувиргана. Дараа нь туршилтын эл ший-зураг баримтыг тойруулан ухааныг уралдуулан ном хаялцах замаар асуудлын шийд рүү хамтаар тэмүүлнэ. Ургуулан сэдэж сэтгэх амин үйлийг өрнүүлэн мэтгэсээр шийдэлд хүрээд сурагчид тулгуур хуулийг өөрснөө “нээгээд”, математик томъёог гаргана. Тооцоо-дүрслэлт туршилтыг үйлдэх, утга тайллыг хийхэд багш эрдмийн удирдагчийн өндөрлөгт байж сурагчдыг “хол” төөрүүлэхгүй чиглүүлэхийг чанд эрхэмлэнэ.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.