Атомыг Лазерын Пульсээр Өдөөх Магадлалыг Псведоспектриал Аргаар Тооцоолох
DOI:
https://doi.org/10.22353/physics.v19i425.367Abstract
Энэхүү ажилд нанометр урттай лазерын богино пульс, атомын харилцан үйлчлэлийг судлаж хугацаанаас хамаарсан Шредингерийн тэгшитгэлээр илэрхийлж, Лежандрын псевдоспектриал аргаар шийдсэн. Үндсэн төлөвт байгаа устөрөгчийн атом ба гелийн ионтой хүчтэй лазерын пульсын үйлчлэлээр тодорхой төлөвүүдэд өдөөгдөх магадлалын хугацааны
хамааралыг тооцоолж, бусад ажлуудын үр дүнтэй харьцуулан дүн шинжилгээ хийлээ. Өдөөлтийн магадлал нь пульсын урт болон лазерын эрчмээс хамаарах бөгөөд лазерын эрчим өсөхөд магадлал ихсэж, эхний төлөвт үлдэх магадлал багасаж байгаа нь ажиглагдсан. Хугацаанаас хамаарсан Шредингерийн тэгшитгэлийг шийдэж эдгээр гаргасан үр дүн нь MADNESS програмын мультивэйвлет баазаар [14] бодсон үр дүнтэй тохирч байна.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.