Өндөр температурын хийн реакторын голомтын нейтроник анализд “SERPENT”кодыг ашиглах нь
DOI:
https://doi.org/10.22353/physics.v30i527.618Abstract
Энэ ажилд Финландын Техникийн Судалгааны төвийн хөгжүүлсэн Монте Карлоаргыг ашиглан нейтроникийн тооцоолол хийдэг SERPENT2.1.30 кодыг ашиглан 20%-ийн баяжуулалттай ураны исэл (UO2) бүхий TRISO түлштэй, 100 МВт-ийн дулааны чадалтай, 927°С температурт ажиллах төвдөө ойлгогчтой, өндөр температурын хийн реакторын голомтын дизайныг хийж, анхан шатны нейтроник тооцооллыг гүйцэтгэв. Энэхүү тооцоололд цөмийн урвалын өгөгдлийн сан ENDF/B-VI.8-ийг ашиглав. Бид өмнө нь ийм голомтын нейтроник тооцооллыг Японы Атомын Энергийн Агентлагийн хөгжүүлсэн Монте Карло аргаар тооцоолдог MVP/GMVP 2.0 комьпютерийн кодыг ашиглан нейтроник тооцооллуудыг гүйцэтгэж, анализ хийсэн. Энэ ажлаар ижил аргаар тооцоолол хийдэг өөр кодууд ашиглан нейтроник тооцооллыг гүйцэтгэн, гарган авсан үр дүнгүүдийн харьцуулан, ялгааг тайлбарлав.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.