Жигд бус голомттой, цагираган өндөр температурын хийн хөргөлттэй реакторын нейтроник анализ

Authors

  • Т.Жамъянсүрэн M
  • С.Одмаа

DOI:

https://doi.org/10.22353/physics.v27i495.604

Keywords:

шатдаг хорлолт материал, удирдлагын саваа, реактивитийн температурын коэффициент, реактивитийн чадлын коэффициент

Abstract

Реакторыг амжилттай унтраасны дараа голомтод хуримтлагдсан хуваагдлын бүтээгдэхүүнүүдийн задралаас үүсэх дулааныг идэвхгүйгээр зайлуулах чадвартай, цагираган хийцтэй, төвдөө нэг ойлгогчин блоктой, призмэн блокуудаас бүрдэх 100МВт дулааны чадалтай, 1123 K температурт ажиллах ӨТХР-ийн голомтын дизайныг хийж түлш, шатдаг хорлолт материал жигд байх үеийн нейтроник үзүүлэлтүүдийг өмнөх ажилд гарган авсан. Энэхүү ажилд голомтын дизайныг илүү оновчтой
болгохын тулд түлш, шатдаг хорлолт материалын агууламжыг жигд бус болгон өөрчилж реактивитийн хугацааны өөрчлөлтийг бууруулах тооцооллуудыг гүйцэтгэн, реактор ажиллах нийт хугацааны туршид үүссэн бага хэмжээний реактивитийг удирдлагын савааг голомтод оруулах замаар хангалттай хэмжээнд бууруулж, чадлын пикийн факторын түгэлтийг жигд болгосон. Түүнчлэн реактивитийн температурын болон чадлын коэффициентыг үнэлэв.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-13

How to Cite

M Т., & С.Одмаа. (2022). Жигд бус голомттой, цагираган өндөр температурын хийн хөргөлттэй реакторын нейтроник анализ. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 27(495), 44–50. https://doi.org/10.22353/physics.v27i495.604

Issue

Section

Research article