Маш өндөр температурын хийн хөргүүртэй реакторын голомтын дизайны судалгаа
DOI:
https://doi.org/10.22353/physics.v27i495.597Keywords:
МӨТХР, ZrC агуулсан сайжруулсан түлш TRIZO, сольдог ойлгогч, ураны оксикарбид түлш, нейтроник анализAbstract
Энэхүү судалгааны ажлаар дэвшилтэт дизайнтай, 100 МВт чадалтай, Маш Өндөр Температурын Хийн-хөргүүртэй Реакторын (МӨТХР) голомтын дизайныг хийж, нейтроник анализыг гүйцэтгэн критик байдлын болон түлшний шаталтын тооцооллыг хийв. Энд уламжлалт TRISO түлшин дээр ZrC давхарга нэмсэн 20% баяжуулалттай сайжруулсан түлш TRIZO ашигласан. Сайжруулсан түлштэй голомтын дизайны үр дүнг уламжлалт TRISO түлштэй Өндөр Температурын Хийн Реактор (ӨТХР)-ын голомтын дизайнтай харьцуулахад реакторын ажиллах жил буурч байсан хэдий ч түлшний шаталт ихэсч байсан. Үүний шалтгааныг тодруулахын тулд ZrC давхаргын зузааныг өөрчлөн шинэ тооцооллуудыг гүйцэтгэв. Мөн ураны оксид түлшийг ураны оксикарбид түлшээр сольж, түүний нейтроник анализыг хийж харьцуулав. Уг судалгааны ажилд тасралтгүй энергитэй нейтроны харилцан үйлчлэлийг Монте Карло аргаар тооцоолдог Японы Атомын Энергийн агентлагаас хөгжүүлсэн компьютерийн код болох MVP2.0, MVPBURN-ийг цөмийн өгөгдлийн сан JENDL-4.0-ийн хамт ашиглав.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.