Цөмийн урвалын өгөгдлийн сан нутагшуулж буй ажлын эхний зарим үр дүн

Authors

  • Төрсүх А Цөмийн өгөгдөлзүйн салбар, Цөмийн физикийн судалгааны төв, Монгол Улсын Их Сургууль
  • Одсүрэн М Цөмийн өгөгдөлзүйн салбар, Цөмийн физикийн судалгааны төв, Монгол Улсын Их Сургууль
  • Хүүхэнхүү Г. Цөмийн өгөгдөлзүйн салбар, Цөмийн физикийн судалгааны төв, Монгол Улсын Их Сургууль
  • Мөнхсайхан Ж Цөмийн өгөгдөлзүйн салбар, Цөмийн физикийн судалгааны төв, Монгол Улсын Их Сургууль
  • Сайханбаяр Ч Цөмийн физикийн судалгааны төв, Монгол улсын их сургууль
  • Батцоож Н Цөмийн физикийн судалгааны төв, Монгол улсын их сургууль

DOI:

https://doi.org/10.22353/physics.v31i536.555

Keywords:

цөмийн урвал, өгөгдлийн сан

Abstract

Цөмийн физикийн судалгаа үүссэнээс хойших 100 гаруй жилийн хугацаанд цөмийн бүтэц, урвалын талаар маш олон өгөгдөл, мэдээлэл хуримтлагджээ. Дэлхийн судалгааны лабораториудад янз бүрийн аргаар гарган авсан өгөгдлүүд хоорондоо ихээхэн зөрөх явдал элбэг байдаг. Иймээс, энэ олон өгөгдлүүдээс өөрт хэрэгтэйг олж авах, аль нь үнэн зөв болохыг тогтоох нь хэрэглэгчид ихээхэн төвөг учруулдаг. Цөмийн эрчим хүч, цөмийн технологийг ашиглаж буй ихэнх орнууд өөрсдийн цөмийн өгөгдлийн сантай байдаг бөгөөд тэндээсээ хэрэглэгчдээ найдвартай мэдээллээр хангаж байдаг. Манай улсад цөмийн цацраг, технологийг анагаах ухаан, геологи хайгуул, уул уурхайн үйлдвэрлэл зэрэгт нэвтрүүлэхтэй холбоотойгоор цөмийн өгөгдөл, мэдээллийг хэрэглэгчдийн тоо, эрэлт хэрэгцээ улам өсч байна. Гэвч манайд цөмийн өгөгдөл, мэдээллийн нэгдсэн сан байхгүй учир мэдээллээр гачигдаж, үнэн зөв мэдээлэл олж авахад бэрхшээл учирч байна. Иймээс бид ОУАЭА-ийн EXFOR санд байгаа цөмийн урвалын өгөгдлүүдийн 22579 файл буюу 22579 удаагийн туршилтын мэдээллийг R хэлний орчинд бичигдсэн программын тусламжтайгаар нейтроноор, гамма-квантаар, хөнгөн ба хүнд ионоор явагдах урвалууд гэж ашиглахад эвтэй байдлаар 4 ангилан МУИС-ийн ЦФСТ-ийн компьютерийн “MINATO SERVER”-т байршуулав. Ингэж ангилсан өгөгдлүүдээ цаашид хэрхэн ашиглахын жишээ болгож (n; α), (n; p), (n; t), (n; 2n) болон (γ; n) урвалуудын огтлолын утгуудад системчилсэн анализ хийж, тодорхой зүй тогтлууд байгааг харуулав. Ажиглагдсан зүй тогтлуудыг цөмийн урвалын загвар, механизмуудын тусламжтайгаар тайлбарласан зарим үр дүнг үзүүлэв.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-14

How to Cite

А, Т., М, О., Г., Х., Ж, М., Ч, С., & Н, Б. (2022). Цөмийн урвалын өгөгдлийн сан нутагшуулж буй ажлын эхний зарим үр дүн. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 31(536), 167–175. https://doi.org/10.22353/physics.v31i536.555

Issue

Section

Research article

Most read articles by the same author(s)