Маш өндөр температурын хийн хөргүүртэй реакторын голомтын дизайны судалгаа: өөр өөр бөөм түлштэй голомтуудын харьцуулалт

Authors

  • Хөхсувд Б Цөмийн физикийн судалгааны төв, Монгол улсын их сургууль
  • Одмаа С Хими, биологийн инженерчлэлийн тэнхим, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Монгол улсын их сургууль

DOI:

https://doi.org/10.22353/physics.v31i536.335

Keywords:

МӨТХР, TRISO, TRIZO, түлшний давхаргууд, нейтроник үзүүлэлтүүд

Abstract

Энэхүү судалгааны ажлаар 100 МВт дулааны чадлын төвдөө ойлгогчтой, ZrC агуулсан TRIZO эсвэл SiC агуулсан TRISO бүхий найман өөр хийцийн дэвшилтэт түлштэй Маш Өндөр Температурын Хийн-хөргүүртэй Реактор (МӨТХР)-ын голомтын нейтроник үзүүлэлтүүдийг харьцуулан судлав. Уг судалгааны ажилд тасралтгүй энергитэй нейтроны харилцан үйлчлэлийг Монте Карло аргаар тооцоолдог Японы Атомын Энергийн агентлагаас хөгжүүлсэн компьютерийн код болох MVP2.0, MVPBURN-ийг цөмийн өгөгдлийн сан JENDL-4.0-ийн хамт ашиглав. Судалгааны үр дүнгээс харахад TRIZO төрлийн түлш агуулсан, төвдөө ойлгогчтой, МӨТХР-ийн нейтроник үзүүлэлтүүд нь TRISO төрлийн түлш агуулсан төвдөө ойлгогчтой МӨТХР-ийнхаас илүү сайжирсныг олж тайлбарлав.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-14

How to Cite

Б, Х., & С, О. (2022). Маш өндөр температурын хийн хөргүүртэй реакторын голомтын дизайны судалгаа: өөр өөр бөөм түлштэй голомтуудын харьцуулалт. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 31(536), 46–53. https://doi.org/10.22353/physics.v31i536.335

Issue

Section

Research article

Most read articles by the same author(s)

<< < 1 2