Иончлолын бүрэн дифференциал огтлолыг координатын төлөөлөл дэх долгион функцээр шууд тодорхойлох
DOI:
https://doi.org/10.22353/physics.v31i536.331Abstract
Бид энэ ажлаар протон ба антипротон устөрөгчийн атомтай мөргөлдөх үеийн иончлолын бүрэн дифференциал огтлолыг координатын төлөөлөлд дэх долгион функцээр шууд илэрхийлэгдэг болохыг харуулахыг зорилоо. Сум ионы хувьд
шагайлтын зайн төлөөлөлд тооцоолсон долгион функцүүдээс тодорхой өнцгөөр сарних үед харгалзах буюу шилжүүлсэн импульсийн төлөөлөлд долгион функцыг хувирган гаргав. Энэхүү долгион функцийн модулын квадратын дүрслэл нь
иончлогдсон электроны өнцгийн түгэлт хугацааны хувьд хэрхэн хувьсаж байгааг харуулж байна. Дүрслэлээс иончлогдсон электроны урсгал шууд ажиглагдаж байна. Мөн долгион функцээр иончлолын бүрэн дифференциал огтлолыг шууд
тодорхойлсон нь уламжлалт арга болох иончлолын амплитудаар тодорхойлсон үр дүнтэй хугацаанаас хамааран нийлж байгааг үзүүллээ.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.