Цооногийн Геофизикийн Судалгаанд Хэрэглэгдэх Универсал Төхөөрөмжийн Дизайн
DOI:
https://doi.org/10.22353/physics.v21i440.271Keywords:
Каротаж, хазайлтын өнцөг, соронзон орон, температур, гамма цацрагAbstract
Орчин үеийн геофизикийн судалгаанд газрын гүний өгөгдөл дамжуулах төхөөрөмж маш чухал ач холбогдолтой. Ийм төхөөрөмж олон улсын зах зээлд нэлээд өндөр үнэтэй байдаг. Энэ ажлаар Монгол улсад анх удаа газрын гүний
хэмжилтийн тоног төхөөрөмж хийж туршсан үр дүнг үзүүллээ. Бидний хийсэн багаж өрөмдлөгийн гүнээс хамааруулан температур, соронзон орон, гамма цацраг, өрөмдлөгийн хазайлтын өнцөг зэрэг геофизикийн параметрүүдийг хэмжиж, цуглуулна. Төхөөрөмжийн гадна гэрийг диамагнетик материал ~99% -ийн зэсээр,
холбоос болон тагийг гуулиар хийсэн. Энэ Температур дулааны мэдрэгч -40oC –өөс 80oC хүртэл 0.1 oC нарийвчлалтай, соронзон мэдрэгч -800 мкТл-аас +800 мкТл хүртэл 227 нТл, гамма бүртгэгч 0.1 – 200 Sv/hr, 1 – 10000 CPM, өрөмдлөгийн хазайлтын өнцгийг гурван тэнхлэгийн дагуу бүх чиглэлд 0.1 o нарийвчлалтай тус бүр хэмжих боломжтой.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.