Багш нарын тогтвортой хөгжлийн боловсролын талаарх ойлголт, хичээлдээ тусгаж байгаа байдлын ерөнхий төлөв байдал
DOI:
https://doi.org/10.22353/physics.v29i518.1224Keywords:
тогтвортой хөгжлийн боловсролAbstract
Тогтвортой Хөгжлийн Боловсрол - Даяар үйлийн хөтөлбөрийн үзэл санааг хэрэгжүүлэх үйл ажиллагаа 2030 он хүртэл дэлхийн бүх улс орнууд, түүний дотор манай орны боловсролын салбарт хэрэгжиж байна. Энэ чиглэлийн дагуу Даяар Үйлийн Хөтөлбөрийн үзэл санааг багш мэргэжлийн хөтөлбөрт тусгаж, суралцаж байгаа оюутнууд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрт оролцож, зохих мэдлэгтэй болгох, ЕБС-ийн багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх хүрээнд сүүлийн 3 жилийн үр дүн дээр суурилан Монгол орны боловсролын салбарын ТХБ-ын үзэл баримталын хүрээг тодруулахдаа 4 асуудал дээр төвлөрч, агуулгын хүрээг дараах байдлаар боловсруулан хэрэгжүүлж байна. Сурах агуулга (Learning content): Сургалтын хөтөлбөрт тусгах сэдвүүдийг уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйл, эрсдлээс хамгаалах, тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ гэсэн байдлаар сонгон авсан. Сургаж хүмүүжүүлэх үйл ажиллагаа, сургалтын орчин (Pedagogy and learning environments): Сурах ба багшлах үйл нь суралцагч дээр төвлөрсөн харилцан идэвхитэй үйл ажиллагаа яуулах замаар хэрэгжих ёстой. Ингэснээр шинжлэн судалсан, үйл ажиллагаанд баримжаалсан суралцахуй хэрэгжих болно. Суралцагч тогтвортой үйл ажиллагаа явуулж чаддаг болохуйцаар сургалтын орчинг шинээр бүрдүүлэхдээ хичээлийн судалгааны үзэл баримтлал дээр тулгуурласан. Сургалтын үр дүн буюу сургалтын гаралт (Learning outcomes): Сурах процессийг өдөөж өгөх, шүүмжлэлт сэтгэлгээ, системийн сэтгэлгээ, шийдвэр гаргах, одоогийн болон ирээдүйн үеийнхний өмнө хариуцлага хүлээх гэх мэт цөм компетенцуудыг дэмжих. Нийгмийн өөрчлөлт (Societal transformation): Сурагч бүр өөрийгөө болон өөрийн амьдарч байгаа нийгмээ өөрчлөхийн төлөө сэтгэлтэй болох чиглэлээр сургалтын орчинг өөрчлөх. Тогтвортой амьдралын төлөө хүсэл тэмүүлэлтэй болгох. Би “дэлхийн иргэн” гэдэг сэтгэлгээгээр глобал болон локаль түвшний асуудалд хандах. Бид энэ удаа дээрх чиглэлээр хийгдэж байгаа суурь судалгааны эхний үр дүнгээс танилцуулах зорилго тавьсан юм.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.