CaCO₃ болон Fe₃O₄ нанобөөмсийг гарган авах, тэдгээрийн хэрэглээ
DOI:
https://doi.org/10.22353/physics.v29i518.1205Keywords:
наноматериал, кальцийн карбонат, аэрозоль, кальыит, ватирит, төмрийн оксидAbstract
Энэхүү ажлаар кальцийн карбонат (CaCO3) болон төмрийн оксид (Fe3O4)–ын микро болон нано хэмжээт бүтцүүдийг гарган авлаа. Тундасжуулах болон аэрозолийн аргаар гарган авах авсан дээжид CaCO3-н кальцит, ватирит бүтцүүд байгаа нь оптик болон электрон микроскопийн хэмжилтээр ажилглагдсан. Туршилтын үр дүн микро хэмжээтэй CaCO3-н бөөмсийг дээрх хоёр аргаар гарган авах боломжтойг харуулав. Электроны микроскопийн зургаас төмрийн оксидын нанонунтгийн хэмжээ ойролцоогоо 8 нм байгаа нь тогтоогдов. Мөн нил улаан туяаны шингээлтийн спектрт 586 см-1 долгион тоонд Fe-O-н валентийн хэлбэлзэл илэрсэн нь төмрийн оксидын нанонунтгийг амжилттай гарган авсныг баталж байна.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.