Цөмийн физикийн судалгааны төвийн тунгийн хэмжилт

Authors

  • Ц.Золбадрал Nuclear Research Center
  • Н.Батцоож МУИС Цөмийн Физикийн Судалгааны Төв
  • Т.Мөнх-Эрдэнэ МУИС, Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн
  • Ж.Батмягмар МУИС, Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн
  • Г.Хүүхэнхүү МУИС, Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн

DOI:

https://doi.org/10.22353/physics.v39i631.10504

Keywords:

Цацрагийн хяналт, гамма тун, нейтрон тун, жилийн эффектив тун, сулралын итгэлцүүр, цацрагийн аюулгүй байдал.

Abstract

Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын Их Сургуулийн Цөмийн Физикийн Судалгааны Төв (ЦФСТ)-ийн дотоод орчны цацрагийн аюулгүй байдлыг цогцоор нь үнэлэх зорилгоор иж бүрэн хэмжилт, шинжилгээ хийлээ. Хэмжилтийн үр дүнд тус төвийн ердийн ажлын болон нийтийн эзэмшлийн 17 талбайн гамма цацрагийн тунгийн чадлын дундаж утга 0.171 ± 0.003 мкЗв/цаг бөгөөд энэ нь байгалийн цацрагийн дэвсгэр түвшинтэй дүйцэж байна. Эдгээр хэсэгт нейтрон цацраг илрээгүй болно. Харин нейтрон үүсгүүр хадгалах өрөөнд хийсэн хэмжилтээр тунгийн чадал контейнерийн гадаргуу дээр гамма цацрагийн тунгийн чадал 16.63 ± 0.42 мкЗв/ц, нейтрон цацрагийн тунгийн чадал 17.10 ± 0.02 мкЗв/ц байна. Ажилтнуудын ажлын байрны онцлогт тулгуурласан гурван загварчлал ашиглан тооцоолоход, хамгийн их өртөлттэй байж болох судлаачийн жилийн эффектив тун 0.376 ± 0.017 мЗв-ээс хэтрэхгүй байгаа нь Монгол Улсын цацрагтай ажиллагсдад зөвшөөрөгдөх дээд хязгаар болох 20 мЗв-ийн ердөө 1.9%-тай тэнцэж байна. Түүнчлэн, үүсгүүр хадгалах өрөөний хамгаалалтын системийн (контейнер, хана, хаалга) гамма цацрагийн эрчмийг сулруулах итгэлцүүрийг 97 ± 3 байна. Энэхүү судалгааны үр дүн нь ЦФСТ-ийн орчин нь ажилтан, судлаач, оюутнуудад бүрэн аюулгүй бөгөөд үндэсний стандартад бүрэн нийцэж буйг нарийвчилсан тоон үзүүлэлтээр харуулна.

Downloads

Download data is not yet available.

References

International Atomic Energy Agency (IAEA). (2014). Radiation Protection and Safety of Radiation Sources: International Basic Safety Standards, IAEA Safety Standards Series No. GSR Part 3. Vienna.

International Commission on Radiological Protection (ICRP). (2007). The 2007 Recommendations of the International Commission on Radiological Protection. ICRP Publication 103. Ann. ICRP 37 (2-4).

Цөмийн Энергийн Комисс (2015). Цацрагийн аюулгүйн норм. Улаанбаатар, Монгол Улс.

United Nations Scientific Committee on the Effects of Atomic Radiation (UNSCEAR). (2008). Sources and Effects of Ionizing Radiation, UNSCEAR 2008 Report to the General Assembly. New York: United Nations.

Downloads

Published

2026-01-29

Most read articles by the same author(s)

<< < 1 2 3