«ЧЕТВЕРТАЯ ВЛАСТЬ» В УСЛОВИЯХ ФИНАНСОВОГО КРИЗИСА

Authors

  • Жумабек Кенжалин

Keywords:

“четвертая власть”, мировой финансовый кризис, формиро-вание психологической подготовки чита-телей, социально-политический портрет времени.

Abstract

Зохиогч энэхүү өгүүлэлдээ Казахстаны хэвлэл мэдээллийн тусгаж буй сэдэв, нийтлэлийн бодлого, редакцийн газруудын олон түмний ажлын арга барил, үйл ажиллагаанд ажиглагдаж буй шинэлэг хандлага, шинэ үзэгдлүүдэд дүн шинжилгээ хийх замаар эдийн засгийн хямралын үеийн сэтгүүл зүйн онцлогийг тодорхой гаргажээ. Судлаач казах хэл дээр гардаг сонин, сэтгүүлүүдэд нийтлэгдсэн эдийн засгийн сэдэвт нийтлэлүүдийн агуулга, бичлэгийн төрөл зүйл, ур чадварт задлан шинжилгээ хийж, шуурхай, хүртээмжтэй чанар, мэдээллийн багтаамж, тусгах асуудлын хүрээ өргөжих зэрэг эерэг хандлага байгаагийн хамт орчуулгын материал, пресс-релиз, санхүү-эдийн засгийн салбарт өдөр тутам болж буй үйл явдлаар хязгаарлагдах, асуудал дэвшүүлсэн, шүүмжлэлтэй хандсан, тулгамдсан асуудалд олон талаас нь дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгсөн нийтлэл нэн ховор байна гэсэн дүгнэлт хийжээ.

 

 

 

Downloads

Published

2024-05-28