Сэтгүүл зүй сэтгүүлийн 2025 оны дугаарт өгүүлэл хүлээн авна
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимээс эрхлэн гаргадаг “Сэтгүүл зүй” эрдэм шинжилгээний бичиг нь сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны салбарыг хамарсан эрдэм шинжилгээний ажлыг нийтэлдэг. Манай сэтгүүлийн бүх дугаар МУИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн нэгдсэн системд нээлттэй байршдаг бөгөөд DOI дугаар олгодог.
2001 оноос хойш тасралтгүй хэвлэгдсэн, жилд нэг дугаарыг 12 дугаар сард тогтмол хэвлэдэг.
Сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллээс гадна тойм өгүүлэл, номын шүүмж зэргийг хэвлүүлэх боломжтой.
Өгүүллийг зөвхөн монгол хэл дээр хүлээн авна.
Read more about Сэтгүүл зүй сэтгүүлийн 2025 оны дугаарт өгүүлэл хүлээн авна