ОРЧИН ҮЕИЙН МЕДИА ОРОН ЗАЙ ДАХЬ РАДИОГИЙН ХӨГЖЛИЙН ЗАРИМ АСУУДАЛ

Authors

  • Б.Цэвэлмаа

Keywords:

радио өргөн нэвтрүүлэг, радио аудитори, хөтөлбөр, FM радио, мэдээлэл технологийн хөгжил, нийгмийн сүлжээ, медиа орон зай

Abstract

Радио зах зээл судлаачдын үзэж
байгаагаар ойрын ирээдүйд радио
Интернетийн
сүлжээнд
шилжих
төлөвтэй аж. Гэхдээ энэ нь хэлбэр
талаасаа зонхилох бөгөөд харин
хүмүүсийн нас, нийгмийн байдал болон
цаг хугацаа, орон зайнаас үл хамааран
бүхэл өдрийн туршид хэрэглэгчдэд
хамгийн ойр дөт байдаг мэдээллийн
шуурхай хэрэгсэл байх үүрэг нь
өөрчлөгдөхгүй. Тиймээс радио өргөн
нэвтрүүлэг нь радио сонсогчдынхоо
олон талт, өргөн хүрээний эрэлт
хэрэгцээг хангах нийгмийн үүргийнхээ
дагуу
богино
хугацаанд
түргэн
өөрчлөгдөн шинэчлэгдэх чадвартай,
техник
технологийн
хувьд
илүү
авсаархан хэрэгсэл төдийгүй хөтөл
бөрийн хувьд “амьд, сонирхолтой,
сонсголонтой” өвөрмөц урлаг байсаар
байх болно. Радио нь гарал үүслийнхээ
хувьд хэдийгээр “өндөр настай” хэдий ч
өөрийн аудиторийн хувьд “залуу”
байгаа нь түүний цаашдын хөгжлийн
нэгэн эерэг хүчин зүйл болж байгаа
юм.

Downloads

Published

2024-04-23