Сэтгүүл зүй сэтгүүлийн 2026 оны дугаарт өгүүлэл илгээхийг урьж байна
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимээс эрхлэн гаргадаг “Сэтгүүл зүй” эрдэм шинжилгээний бичиг нь сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны салбарыг хамарсан эрдэм шинжилгээний ажлыг нийтэлдэг, хянан магадалгаа хийгддэг, DOI дугаар бүхий сэтгүүл юм. 2001 оноос хойш тасралтгүй нийт 26 дугаар гарч, МУИС-ийн сэтгүүлүүдийн нээлттэй системд олны хүртээл болсон. Сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллээс гадна тойм өгүүлэл, товч тэмдэглэл, номын шүүмж зэргийг хэвлүүлэх боломжтой.
Өгүүллийг монгол хэл дээр хүлээн авна.
Read more about Сэтгүүл зүй сэтгүүлийн 2026 оны дугаарт өгүүлэл илгээхийг урьж байна