Монгол Улсын Их Сургуулийн 60 жилийн ойд зориулав. Монгол Улсын Их Сургуулийн ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ
2001 оны эхээр МУИС-ийн даргэд Монгол Судлалын Төв (МСТ) албан ёсоор байгуулагдсан билээ. МСТ нь монгол судлалын судлагаа, сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг эрхилэн хөгжүүлэх зорилготой бөгөөд МУИС-ийн бүрэлдэхүүний эрдэм шинжилгээ-сургалтын нэгж мөн болно.
МСТ нь монгол хэлбичиг, түүх, нийгэм, эдийн засаг, хуульзүй, байгалийн ухааны салбарт МУИС-ийн хэмжээнд гүйцэтгэж байгаа монгол судлалын эрдэм шинжилгээ, сургалт-судлагааны ажлыг уялдуулан зохицуулах үндсэн дээр эрдэмтан багш нарын хучийг нэгтгэн төвлөрүүлж гадаад харилцааг хөгжүүлэх, монгол болон гадаадын мэдэлгэ чадвартай монголчидыг бэлтгэх, тэдний ажиллах таатай орчин бүрдүүлэхийг ажлын гол чиглэлээ болгоно.
МСТ нь эрдэм шинжилгээний жил тутмын сэтгүүл - АСТА MONGOLICA, монголч эрдэмтдийн шинэ бүтээлийг хэвлэн нийтлэдэг SERIES MONOGRAPHICA MONGOLICA хэмээх цуврал, олон нийтийн
хүртээл болж хараахан чадаагүй дурсгалын эхбичигийн судлагааг нийтлэдэг MONUMENTA MONGOLICA хэмээх дурсгалт бичигийн чуулган болон мэдээллийн хэвлэлтэй байх болно.
Одоо МУИС-ийн МСТ-д Германы монголч эрдамтэн Удо Баркманн (Udo Barkmann) профессор урилгаар ирж эрдэм шинжилгээ сургалтын ажилд идэвхитэй оролцож байна.
Published: 2002-11-30