Лувсанноровшаравын төвд хэлээр зохиосон долоон боть сүм бүмийн гарчиг, төгсгөлийн үгийн тухайд

Main Article Content

Д. Бүрнээ

Abstract

Лувсанноровшаравын сүмбүмийн дөрвөн зүйлийн гарчгийг олж үзлээ. Эдгээр нь бичмэл болон барын, хураангуй ба дэлгэрэнгүй хэдэн янз байна. Тэдгээрийг латин үсгийн цагаан толгойн дарааллаар A, В, C,D хэмээн дугаарлавал А гарчигт 54 зохиол, Б гарчигт 58 зохиол, С гарчигт 60 гаруй зохиол, D гарчигт 54 зохиол бүртгэгдсэн байна. A гарчигт долоон ботийн дотор орсон зохиолын нэрийг бүрэн бичиж, хуудасны тоог тавьжээ. Б гарчигт зохиолын нэрийг товчлон бичиж, хуудасны тоог тавьсанаас гадна Лувсанноровшараваас тухайн зохиолуудын уншлагын эш, сайтар сонссоны үндсийг уламжлан авагсдын дэс дарааллыг гаргасан байна. В гарчигт хамгийн олон зохиол орсоноос гадна бүтцийн хувьд Б гарчгаас ялгаатай нь тахилын шүлэгтэй ажээ.

Article Details

How to Cite
Бүрнээ, Д. (2003). Лувсанноровшаравын төвд хэлээр зохиосон долоон боть сүм бүмийн гарчиг, төгсгөлийн үгийн тухайд. Acta Mongolica, 2(208), 113–134. Retrieved from https://journal.num.edu.mn/actamongolica/article/view/6532
Section
Articles

References

"Лавайн эгшиг" 1998,1, "Чин сүжигт номун хан Сумадиманипражнягийн сүмбумийн ботийн гарчиг" 4 хуудас (төвд хэлээр).

Л.Хүрэлбаатарын хувийн номын цуглуулгад буй, Чин сүжигт номун хан Сумадиманипражнягийн долоон боть сүмбумийн гарчиг хийгээд уншлагын эшийг сайтар авсаны үндсийн үе зэрэг (төвд хэлээр).

"Лам хийгээд Мандширийг хослон барилдуулсан ламын йог адистидэд түргэн орох", 8а., дансны дугаар 3527.