“МНТ"-ны нэгэн шүлгийг шинээр тайлбарласан эх бичгийн харьцуулсан судалгаа
Main Article Content
Abstract
"МНТ"-нд өгүүлснээр, Тэмүжин бээр Ван хан, Жамуха хоёртой холбоо тогтоож, тэдний тус дэмээр гурван Мэргидийг мохоон дарж, гэргий Бөртэ Үжинээ авран авчирсны дараа, жил хагасын хир Тэмүжин Жамуха хоёр хамт нутаглаж байгаад салж нүүдэг. Тэдний салах болсон нь "МНТ"-нд дурдсан мэт Жамухын битүү ёгт үгнээс эхтэй ч, үнэндээ бол Тэмүжин, Жамуха хоёрын ааш зан, алсын бодол эрс өөр тул хойшид нэгэн санаатан болж, хамт байх боломжгүйг хэн хэн нь ойлгосон хэрэг юм. Тэмүжин Жамухаас салж нүүснээс хойш Хамаг монголчуудын өдий төдий нэр төртэй, нөлөө бүхий хүмүүс Тэмүжинийг дагахаар ирсэн билээ. Тэдний дотор Зэлмийн дүү Чаурхан, Сүбээдэй баатар нар ирсэн ажээ. Энэ үед Алтан Хучар, Сача бэхи тэргүүтэн эетэлдэн зөвлөж, Тэмүжинд анх удаа Чингис хаан цол өргөж (1189 онд), Тэмүжин ч хаан болсон даруй, дагаж ирэгсэд, ойр шадар хүмүүстээ алба ажлыг хуваарилан өгөх үед, Жарчигудай Урианхай овогт Сүбээдэй баатар (1176-1248) Зэлмэ ах шигээ Тзмүжинд үнэнч зүтгэхээ батлан хэлсэн үг "МНТ"-ны 124 дүгээр зүйлд байдаг.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.
References
Древне-тюркский словарь, Ленинград, 1969. 285 дахь тал.
Martti Räsänen. "Versuch eines etymologischen Wörterbuchs der Türksprachen “ Helsinki, 1969. 282 дахь тал.
Древне-тюркский словарь, Ленинград, 1969. 458 дахь тал.
М. Н. Поппе "Монгольский словарь Мукаддимат Ал-Адаб", часть II, М-Л 1938, 323 стр.