Монголын хүрлийн үеийн зан үйлийн ландшафтуудаас оршуулгын уламжлалын хэв маягийг хайх нь

Authors

  • Ян Бемманн Боннын Их Сургууль, Өвөг ба эртний түүхэн археологийн хүрээлэн https://orcid.org/0000-0002-1813-2680
  • Дунбүрээ Батсүх ШУА-ийн Археологийн хүрээлэн
  • Жамьян-Омбо Гантулга МУИС, Шинжлэх Ухааны Сургууль, Антропологи, Археологийн тэнхим, Нүүдэлчдийн археологийн хүрээлэн
  • Чимиддорж Ерөөл-Эрдэнэ АНУ-ын Соёлын судалгааны аналистс инк.
  • Урсула Бросседер Майнц дахь Лейбницийн Археологийн төв

Keywords:

Монгол, хүрэл, төмрийн үе, оршуулгын уламжлал, он цаг, нүүдлийн мал аж ахуй, Орхоны хөндий

Abstract

 

 Монголын соёлын ландшафтад хүрэл, төмрийн үед холбогдох асар том чулуун байгууламж бүхий оршуулгын газрууд өнөөг хүртэл зонхилсоор байна. Тасралтгүй биш ч гэсэн олон удаа, олон тооны дурсгал малтан шинжилсэн боловч буруу ойлгогдсон хэвээр байна. Иймд бид Монголын төвийн бүс нутагт орших дөрвөн оршуулгын дурсгалт газрыг сонгон авч, тэдгээрийн дотоод зохион байгуулалтыг тодорхойлж, булшнуудыг хэлбэр төрхөөр нь ангилахын зэрэгцээ 14С-ийн он цагийн өргөн хүрээний мэдээлэлд тулгуурлан он цагийн дарааллаар нь гурван үе шат болгон авч үзлээ. Хамгийн эртний дурсгалууд нь НТӨ 15/14-р зуунд, хамгийн залуу нь НТӨ 6-р зуунд хамаарна. Мөн Монголын эзэнт гүрний үед холбогдох дурсгалууд ч бий. Эдгээр оршуулгын дурсгалт газруудад хийсэн бидний цогц дүн шинжилгээ Монголын төвийн бүс нутгийн хүрэл, төмрийн үеийн дурсгалуудыг тодорхойлох шинэ тогтолцооны талаарх санал юм.

Downloads

Downloads

Published

2024-12-30

How to Cite

Бемманн, Я., Батсүх, Д., Гантулга, Ж.-О., Ерөөл-Эрдэнэ, Ч., & Бросседер, У. (2024). Монголын хүрлийн үеийн зан үйлийн ландшафтуудаас оршуулгын уламжлалын хэв маягийг хайх нь. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 13(2), 53–77. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9408