Түрэгийн түрүү үеийн Яргайтын хадны оршуулга

Authors

  • Ноост Баярхүү ХБНГУ-ын Майнц дахь Лейбницийн Археологийн төв
  • Цогтбаяр Цэлхагарав ШУА-ийн Археологийн хүрээлэн, Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбар
  • Дунбүрээ Батсүх ШУА-ийн Археологийн хүрээлэн, Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбар
  • Ян Бемманн ХБНГУ-ын Боннын Их Сургуулийн Өвөг ба Түрүү түүхэн археологийн тэнхи
  • Цагаан Төрбат МУИС, ШУС, Антропологи, Археологийн тэнхим

Keywords:

Хадны оршуулга, Монгол Алтай, наамал нум, Түрэгийн археологи, эсгий урлаг

Abstract

 

 Тус өгүүлэлд Увс аймгийн Өмнөговь сумын Яргайтын хадны оршуулгаас илэрсэн эх хэрэглэгдэхүүнийг анх удаа нийтэлж байна. Яргайтын хадны нэгэн оршуулгыг бүлэг этгээд тонож сүйтгэн 2016 онд зарим олдворуудыг зарж борлуулахыг оролдох явцад илэрч эрүүгийн хэрэг үүсэн шалгагджээ. Улмаар тус газраас олдсон олдворуудыг хураан авч ЦЕГ-аас 2017 онд тухайн үеийн ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд шилжүүлэн хүлээлгэж өгсөн билээ. Ийнхүү уг олдворууд судлаачдын гарт ирснээр өөр бусад хадны оршуулгын олдвор болон Түрэгийн үеийн морьтой оршуулгын эх хэрэглэгдэхүүнтэй харьцуулан судлах бололцоо үүссэн юм. Үүний дээр зохиогчдын зарим нь 2019 онд уг дурсгалт газарт очин ажиллаж тонуулаас үлдсэн эд өлгийн зүйлсийг түүвэрлэн авсны дээр дурсгалын тодорхойлолтыг үйлджээ. Олдворуудын харьцангуй он цагийг Түрэгийн үед хэмээн тогтоосон бол үнэмлэхүй он цаг НТ 580-675 он буюу Түрэгийн анхдугаар хаант улсын үед холбогдох нь тодорхой болсон бөгөөд харьцуулсан судалгааны үр дүнг баталсан байна. Энэхүү дурсгал нь Их мааньт ба Жаргалант хайрханы оршуулгын хамтаар Түрэгийн үед хамаарах хадны оршуулгын харьцангуй ховор жишээ болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-05-10

How to Cite

Баярхүү, Н., Цэлхагарав, Ц., Батсүх, Д., Бемманн, Я., & Төрбат, Ц. (2024). Түрэгийн түрүү үеийн Яргайтын хадны оршуулга. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 13(1 (601), 57–64. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/7408