УГСААТНЫ ӨВӨРМӨЦ БАЙДЛЫГ ДАХИН ТӨСӨӨЛӨХ НЬ: МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТ БА ХОТОН УГСААТНЫ ИЖИЛСЭЛ
Keywords:
Хотон угсаатны бүлэг, Монгол Улс, төрийн байгуулалт, ижилсэлAbstract
Энэхүү өгүүлэл нь өөр өөр соёлын өвөрмөц онцлогтой Монголын Улсын хотон угсаатан хүмүүсийн шинж чанарыг тодорхойлж, дүн шинжилгээ хийх зорилготой юм. Орон нутгийн орчин нөхцөлийг харгалзан, Монгол Улсын угсаатны талаарх үзэл баримтлал, бодлогод тулгуурлан ангилах явцдаа тэдний хийж буй өвөрмөц байдлын сонголтуудыг “үндэстэн”, “угсаатны бүлэг”, “ястан”, цаашлаад “Хотон” ястан нь өөрийн таних тэмдэг болох олон соёлын шинж чанараа аажмаар алдаж, “бусдын” нэрээс өөрийгөө таних ястан болон хувирсан гэдгийг тайлбарлав. Өгүүллийн гол агуулгад тэдний нийтлэг түүхэн ой санамж, аж үйлдвэрлэл, амьдрал, соёлын зан заншил нь Хотон үндэстний угсаатны өвөрмөц байдлын түлхүүр болохыг тодруулсан болно. Хотон угсаатан нь “Бага ястны” хувьд төрийн тогтолцоонд оршин тогтнох, хөгжих талаар болон ямар ч үг хэлэх эрхгүй, зөвхөн түүх, цаг үеийн нөхцөл байдлын улмаас устаж үгүй болох эрсдэл бий. Оршин байж, хөгжихийн тулд хүн өөртэйгээ, бусад бүлгүүдтэйгээ хоорондын харилцааг зохицуулах ёстой бөгөөд ингэснээр дасан зохицож, оршихуйн үндэс болно.